• Бага суурь боловсролын хамран сургалт 97 суралцагч буюу 34.3%, бохир жингээр 7-8%-иар өссөн үзүүлэлттэй байна. Бага, суурь боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхэд анхаарч 5-н багийн Засаг дарга нартай хамтран шинэчилсэн судалгаа авч, сумын харьяат сурагчдыг сургуульд хамрагдалтын судалгаа гарган ажиллаж байна. Бага боловсролын түвшинд сургуулийн гадна байгаа хүүхэд байхгүй албан сургалтаар суралцаж байна, Сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилт 100% багшийн хангалт 100% , Үндсэн сургалт болон орон нутгийн сургалт, БМДИ сургалтуудад багш нараа тогтмол хамруулж байна. Ахмад, дунд,залуу үеийн залгамж холбоог сайжруулах туршлагаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор сургууль дээрээ Миний сайн туршлага арга зүй сэдэвт илтгэлийг зохион байгуулж бага ангийн багш Ж.Тогтуур 1-р байранд шалгарсан. Илтгэлийн сэдэв “Гэрийн даалгаврыг хэрхэн оновчтой өгөх вэ?”

    Багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэн сургуулийн дотуур байранд нийт  7 багш, ажилчид амьдарч байна. Орон нутгийн санаачилга дэмжлэгээр 4 багш, ажилчид өмчлөлийн газартай болсон. Сургуульд орон тооны төслийн баг ажиллаж 1-р улиралд 1 төсөл дээр ажиллаж байна. Багшийг чадваржуулахын тулд бүсийн сургуулиудын багш нартай хамтран ажиллаж туршлага, зөвлөгөө авах хамтран хичээл бэлдэх, хөгжих үйл ажиллагааг зохиож ажиллаж байна.   “Аймгийн боловсролын тогтвортой хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэн ажилласнаар хамран сургалт болон багш нарын мэдлэг чадвар тодорхой хувиар ахисан.