ТӨВ  АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМЫН  2016  ОНЫ  ОРОН  НУТГИЙН  
ТӨСВИЙН  ТӨСЛИЙН  ТУХАЙ
 
 
УИХ –аас  2016 оны улсын төсвийг  баталсантай холбогдуулан аймаг нийслэлийн төсөвт улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг, орлогын шилжүүлэг, тусгай зориулалтын шилжүүлгийн хэмжээ, орон нутгийн төсвийн нийт орлого, зарлагын хэмжээг тогтоон ирүүлсний дагуу  сумын 2016 оны орон нутгийн төсвийн төслийг боловсруулан та бүхэнд өргөн барьж байна.
Төсвийн тухай хуулийн  27.5-д заасны дагуу  Сангийн яамнаас ирүүлсэн төсвийн төслийг боловсруулахад  баримтлах чиглэл, үндсэн зарчим, удирдамжийн дагуу 2016 оны төсвийн төслийг боловсрууллаа.
  Сумын 2016 оны орон нутгийн төсвийн төслийг боловсруулахдаа төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх, төсвийн хэмнэлт, үр ашгийг нэмэгдүүлэх, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг хангах, хариуцсан салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээг тэргүүлэх зорилт, хүрэх үр дүн, ач холбогдлыг харгалзан эрэмбэлэх замаар төсвийн хөрөнгийг оновчтой хуваарилж, төсвийн боломжит нөөцөд багтаан хэрэгжүүлэх зарчмыг  баримтлалаа.
  Сумын түвшинд  төсвийн сахилга батыг чангатгах, төсвийн хэрэгжилтэд тавих дотоод хяналтын бүтцийг боловсронгуй болгох замаар төсвийн хөрөнгийн зарцуулалт, бүртгэл, тайлагналтыг сайжруулж, төсвийн хэмнэлтийн горимыг бүх шатанд хэрэгжүүлж ажиллах нь энэ жилийн төсвийн гол онцлогийн нэг юм.
Мөн 2015 оны 8 дугаар сарын 7-ны батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай,ЗГ-ын 2015 оны 438 дугаар тогтоолоор автобензин,дизелийн түлшний онцгой албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт орсон тогтоол,орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хууль 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болох тул тус хуулийн хүрээнд татвар төлж байсан иргэд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татвар төлүүлэх зэргээр татварын орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлага гарч байна  
 Энэ зорилтын хүрээнд  төсвийн хэрэгжилтэд тавих дотоод хяналт сайжирч, эрсдэлд суурилсан төсвийн хяналтын шинэ тогтолцоо бүрэлдэн тогтож, төсвийн ил тод байдал хангагдаж, төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашиг дээшилнэ гэж үзэж байна.
Мөн 2015 онд санхүүгийн буюу эдийн засгийн хямрал болж төлөвлөгдсөн ОНХСангаар хийгдэх ажлуудын ихэнх нь хийгдээгүй төдийгүй,2016 онд орон нутгийн төсөвт байгууллагуудын ажил үүргийг оновчтой хувиарлах чиг үүргийн давхардлыг арилгахажлын ачааллыг нягтруулахтөрийн үйлчилгээний зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх үүнтэй холбогдуулан ажлын цагийг уян хатан тогтоож үр дүнг цагаар тооцох зэргээр бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх замаар цалингийн зардлын 10,0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний урсгал зардлыг ,дотоод албан томилолтын зардлыг 25,0 хувиар, бараа үйляилгээний бусад зардал,хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх зардал,эд хогшил худалдан авах зардлуудыг 15,0 хүртэл хувиар бууруулж,ЗГ-ын 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 425 дугаар тогтоолоор сумын ЗДТГ-ын орон тооны хязгаарын хүн амтай харьцуулан 1501-3000 хүн амтай сумпын ЗДТГын орон тоог 14 байхаар баталсан байна.  
 
Эрхэм хүндэт төлөөлөгчдөө, одоо та бүхэнд  сумын  2016 оны төсвийн орлого, зарлагын талаар товч танилцуулья.
     
Төсвийн орлого
2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр  сумын төсвийн нийт орлого 160753.1 мян. төгрөг байхаар тооцогдож байгаа нь оны эхний төлөвлөсөн хэмжээнээс  27992.5 мян. төгрөгөөр давж орлогын төлөвлөгөө биелэсэн  байна. Үүнээс сумын төсвийн орлогын төлөвлөгөө  87191.0 мян төг, аймгийн төвлөрсөн төсвийн орлого  602834.2 мян. төгрөгөөр   тооцогдож байна.  
Ирэх оны төсвийн орлогыг урьд онуудын төсвийн орлогын төлөвлөгөөний гүйцэтгэл, энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл, УИХ, Сангийн яамнаас хянаж ирүүлсэн төсвийн нийт орлого, аймгийн татварын бааз суурь, нөөц боломжтой уялдуулан  тооцон үзээд   700025.2 мян. төгрөг байхаар төсвийн төсөлд тооцлоо. Үүнээс сумын орон нутгийн төсвийн нийт орлого  97191.0 мян.төг, аймгийн төвлөрсөн төсвийн орлого  602834.2 мян. төгрөг байхаар тооцогдлоо.
Төсвийн төслөөр сумын төсвийн нийт орлого урьд оныхоос  10.5 хувь буюу  65766.2 мян. төгрөгөөр,  аймгаас  хянаж батлаж ирүүлсэн төлөвлөгөөнөөс  75800.0 мян. төгрөгөөр илүү төлөвлөгдлөө.
Татварын орлогын төлөвлөгөөний төслийг  нэр төрлөөр нь урьд оны батлагдсантай харьцуулан авч үзвэл улсын тэмдэгтийн хураамж  1.3 дахин,хүү торгуулийн орлого  хувь,үл хөдлөх хөрөнгийн татвар  2.1 хувь, ТТАМАТ  1.4 дахин, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын албан татвар  14.7 хувиар тус тус өссөн байна.
 
Төсвийн зарлага, эх үүсвэр
 Сумын орон нутгийн төсвийн 2016 оны нийт зарлага  1185556.9 мян төгрөг байхаар төсвийн төсөлд тусгагдсан. Үүнээс орон нутгийн төсвийн суурь зарлага   267888.4 мян.  төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих  байгууллагуудын  зарлага 748418.8 мян. төгрөг,   сумын орон нутгийн хөгжлийн сангийн нийт зарлага  170249.7 мян. төгрөг байхаар  тооцон төсвийн төслийг  боловсрууллаа.
Төсвийн нийт эх үүсвэрийн хувьд улсын төсвөөс  санхүүгийн дэмжлэгээр  170697.4 мян. төгрөг, тусгай зориулалтын шилжүүлэгээр   748418.8 мян. төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэгээр  170248.7 мян. төгрөг, татварын орлогоор   97191.0 сай төгрөгийг тус тус бүрдүүлэн зарцуулна.
 
Орон нутгийн хөгжлийн сан
2016 онд Орон нутгийн хөгжлийн  нэгдсэн сангаас манай  суманд 170249,7 мян.  төгрөгийн орлогын шилжүүлэг олгохоор  аймгийн ИТХ-аар  батлагдсан байна.
Төсвийн тухай хуулийн 59.2 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 30-р тогоолоор баталсан Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон орон нутгийн хөгжлийн сангаас олгох шилжүүлэг тооцох аргачлалын дагуу тооцон үзэхэд  сумын орон нутгийн хөгжлийн санд  2015 оны үлдэгдэл 88419,2 мян.төг.итгэлцүүрт үндэслэсэн 70600,0 мян.төг,АМНАТ мега төслийн 30 % буюу 72901,1 мян.төг, тусгай зөвшөөрлийн 50 % буюу 26748,6 мян.төг нийт 170249,7 мян.төг  батлагдлаа
 Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардалд 2000,0 мян.
төгрөг батлагдсан байна.   
 
      Тусгай зориулалтын шилжүүлэг               
2016 онд Тусгай зориулалтын шилжүүлэгийн төсөвт байгууллагуудын нийт зарлага   748418,8  мян. төгрөг байхаар батлагдаж ирсэн нь 2015 оны батлагдсан төлөвлөгөөнөөс  110929,9 мян. төгрөгөөр  хасагдсан байна.   
Боловсролын салбар
2016 оны төлөвлөгөөний төслөөр Ерөнхий боловсролын сургуульд  273288,6 мян. төгрөг, сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу хүүхдийн цэцэрлэгт  205577,7 мян төгрөг байхаар тооцогдож байгаа нь  урд оны батлагдсан төлөвлөгөөнөөс ерөнхий боловсролын  сургуулийн зарлага   10171,7  мян. төгрөгөөр  хасагдсан, сургуулийн өмнөх боловсролын зарлага  10586,6 мян. төгрөгөөр  нэмэгдсэн байна
Эрүүл мэндийн салбар
 2016 онд  сумын эрүүл  мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний зардалд нийт    223704,3 мян.  төгрөг байхаар тооцон төлөвлөгдсөн нь 2015  оны батлагдсан төлөвлөгөөтэй  харьцуулахад  5556,6 мян. төгрөг   нэмэгдсэн
           
 
           Соёлын салбар
       2016 онд соёлын төв нь  45848,2 мян.төг байхаар тооцон төлөвлөгдсөн  урд      оны батлагдсан төлөвлөгөөтэй  харьцуулахад  1352,9 мян төгрөгөөр хасагдсан байна.    
 
           2016 онд  төсвийн хэмнэлтийн горимд шилжсэнтэй холбогдуулан  бусад бараа үйлчилгээний зардлуудыг  15,0-100,0 хүртэл хувиар бууруулан тооцсон төсвийн төсөл болсон гэдгийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна.
Ирэх 2016 оны төсвийн хэрэгжилтийг хангахдаа төсвийн хэмнэлтийн горимыг чанд баримтлан,  төсвийн үр ашиггүй зардлыг бууруулах, тэвчиж болох зарим зардлуудыг гаргахгүй байх, төсвийн хариуцлага, сахилга батыг хангаж, төсвийн хөрөнгийн үр дүн, үр ашиг, үр нөлөөтэй байдлыг хангаж ажиллах нь бидний эрхэм зорилго байна гэдгийг бүх шатны төсвийн захирагч, төсөвт байгууллагын төсөв захирагч, төрийн албан хаагчид, иргэддээ хандан хэлье.
 
Ингээд эрхэм хүндэт ИТХ-ын төлөөлөгчид та бүхнийг   сумын 2015 оны төсвийн төслийг  хэлэлцэн батлаж өгөхийг хүсье.
 
Анхаарал тавьсанд баярлалаа.