СУМЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2016 ОНД ХӨГЖҮҮЛЭХ

ҮНДСЭН ЧИГЛЭЛ

 

 СУМЫН ИТХ-ын эрхэм хүндэт дарга аа!

 СУМЫН ИТХ-ын эрхэм хүндэт төлөөлөгчид өө!

Та бүхэнд энэ өдрийн  амар амгаланг айлтгаж мэндчилье

 Сумын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа юуны өмнө бид өнөөдөр ямар түвшинд хүрээд байгаагаа тодорхойлох нь зүйтэй гэж үзэж байна.

          Манай  сум 2014 оны ажлаараа  эхний 5 байранд орж сумынхаа түүхт 90 жилийн ойгоо  дэг журам  зохион байгуулалттайгаар хийж ард иргэдээсээ өндөр үнэлгээ авсан нь бүтээлч түмний маань нөр их хөдөлмөр юм.

“Сумын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийн хүлээгдэж буй гүйцэтгэлийг бодитойгоор гаргаж, түүнд тулгуурлан, 2015 оны зорилт, арга хэмжээнүүдээ тодорхойлов.

 Сумын малчин олны уйгагүй, нөр хичээнгүй хөдөлмөр, зүтгэлийн дүн, байгаль цаг уурын таатай нөхцөл зэрэгтэй уялдан бойжуулсан төлийн тоо 40 мян-д хүрч , 2013 оноос 10 гаруй хувиар нэмэгдэж, том малын зүй бусын хорогдол тууштай буурч, мал, сүрэг төрөл бүр дээрээ өссөн  байна.   . Мөн бэлтгэсэн өвс, ногоон болон гар тэжээл өмнөх оныхоос  15 хувиар буюу  775,4  тн-оор, бэлтгэн өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангалаа 

 

Улс, орон нутгийн болон , төсөл хөтөлбөр, хувийн хөрөнгө оруулалтаар   2013 онд   ...... , 2014 онд   .......      төгрөгийн бүтээн байгуулалтын   ажлуудыг  хийснээр   сумын барилга, орон сууц, хот байгуулалт, зам харилцааны салбаруудад   томоохон нааштай өөрчлөлтүүд бий боллоо.

 Сумын нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа  ........иргэн, аж ахуй нэгж байна. Аймгийн  Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 2012-2014 онд  нийт ...... төсөлд   .......сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгон үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажилалаа.

 

       Тус  суманд чацаргана тариалдаг  КАНААН ХХК нь чацаргана боловсруулах, хатаах, тосыг ялгах зэргээр боловсруулж    ..... нэр төрлийн бүтээгдэхүүнийг     худалдаанд гаргаж байгаад талархахын ялдамд Чацаргана бол Монголын гайхамшигт  “сүпер жимс”-ээрээ бахархаж байна. 

       Улс эх орны хөгжил, эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах, жилд  1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай Цементийн үйлдвэр, 405,0 мянган м3  барилгын дүүргэгч материал үйлдвэрлэх Хийт бетоны үйлдвэр, Монгол улсдаа анхдагч болох 50 мега/ватт цагийн хүчин чадалтай Салхин цахилгаан станц     дэд бүтцийн ажлыг бүрэн шийдвэрлэж  үйл ажиллагаа нь бүрэн шийдвэрлэгдлээ.

 

Бид  сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын олон ажлыг хийж байгаагаас зөвхөн замын бүтээн байгуулалтын талаар цухас дурьдвал :

 Мөн  Зуунмодноос УБ-Замын Үүдийн босоо тэнхлэгийн (Сэргэлэн сумын  4-р зөрлөг) авто зам хүртлэх 29 км  хатуу хучилттай  авто замыг  шинээр тавьж      сумын нутгаар дайран өнгөрч байгаа УБ-Мандалговь чиглэлийн 90-д  км хатуу хучилттай авто замыг өнгөрсөн оноос шинээр ашиглаж эхлэв. Энэ мэтчилэнгээр  сүүлийн жилүүдэд манай сумын нутаг дэвсгэр дээр    38 км цардмал авто замыг   шинэчлэн засварлаж,   75 км хатуу хучилттай авто замыг шинээр тавиад байна.  .

.

 

 

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө.

“ Сумын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг бэлтгэсэн талаар товч илтгэе.

“Сумын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулах “Ажлын хэсэг”-ийг  сумын Засаг даргын 2014 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн  .... тоот захирамжаар Засаг даргын  орлогчоор ахлуулан    7 хүний бүрэлдэхүүнтэй  байгуулан ажиллав.   

 Сумын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Монгол улсын Засгийн газрын 2013-2016 оны болон аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүд, Аймгийн хөгжлийн хөтөлбөр, Монгол мал үндэсний хөтөлбөр, Сүү дэд хөтөлбөр, Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлого, аймгийн Үйлдвэржүүлэх төлөвлөгөө, Ажилтай, орлоготой Монгол хүн дэд хөтөлбөр, Боловсролын мастер төлөвлөгөө, Соёлын бодлого, Хог хаягдлыг бууруулах хөтөлбөр, Цөлжилттэй тэмцэх аймгийн дэд хөтөлбөр зэрэг улс, орон нутгийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөнүүдэд  үндэслэн нийт бодлогын 7 салбараар..... зорилт бүхий, хэрэгжүүлэх ..... арга хэмжээтэйгээр боловсруулан бэлтгэв.

 

 Сумын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа дараахи зорилт,  бодлого, чиглэлийг тодорхойлов. Үүнд :

  1. “Аймгийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд 2015 онд хийх ажлууд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэн гэж “Ажлын хэсэг” үзэж, энэхүү төслөөр 2013, 2014 онуудын үндсэн чиглэлд тусгагдаагүй болон тусгагдсан боловч хэрэгжилт тааруу байгаа зарим зорилт, арга хэмжээнүүдийг үлдэж буй хугацаанд бүрэн хэрэгжүүлэх ажлыг энэ оноос эрчимжүүлэх бодлогыг барив .
  2. “ Сумын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийн хүлээгдэж буй гүйцэтгэлийг бодитойгоор гаргаж, түүнд тулгуурлан, 2015 оны зорилт, арга хэмжээнүүдээ тодорхойлов.
  3. Зарим зорилт, арга хэмжээний хариуцан болон хамтран хэрэгжүүлэгчидийг тодорхой болгож, биелэлтийн хариуцлагыг сайжруулах чиглэлийг тогтоов.

Эдийн засгийн хөгжлийн хүрээнд

Аймгийн ХАА-н салбарын сүүлийн жилүүдийн өсөлтийн  түвшинг цаашид тогтвортой үргэлжлүүлэх, аж үйлдвэр, үйлчилгээний салбарын өсөлтийг тууштай нэмэгдүүлэх замаар  сумын Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн  8-оос доошгүй хувийн өсөлтийг хангахаар тооцов. Энэ хүрээнд  ....зорилт,  .... хэрэгжүүлэх арга хэмжээ тусгагдсан. Ирэх онд  сумын хэмжээнд нийтдээ  45-аас доошгүй ажлын байрыг  шинээр нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг 2-оос  дээшгүй хувьтай   байлгах, төр-хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан орон нутгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тус тус төлөвлөв.

Дэд бүтцийн хөгжлийн хүрээнд

  Сумыг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй болгож, ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг сайжруулж, дэд бүтцийн хөгжүүлэхэд хөрөнгө   оруулалтын бодлогыг чиглүүлэв. Энэ хүрээнд..... зорилт, .....хэрэгжүүлэх арга хэмжээ тусгагдсан.  

Аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд

Орон нутгийн нөөц, боломж, онцлогт түшиглэсэн байгаль орчинд ээлтэй техник, технологи бүхий хоршоо, жижиг, дунд үйлдвэр, цехүүдийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж  хөгжүүлэхэд голлон анхаарав.  Энэ хүрээнд ..... зорилт, .....хэрэгжүүлэх арга хэмжээ тусгагдсан болно.

 

Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд

МАА-н үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангаж, эрчимжүүлэлтийг нэмэгдүүлэн, газар тариалангийн үйлвэрлэлийн зохистой бүтцийг бүрдүүлэн, шинэ дэвшилтэд техник, технологийг нэвтрүүлснээр ХАА-н үйлдвэрлэлийн өсөлтийн  тогтвортой байдлыг хангахаар тооцов.  Энэ хүрээнд .... зорилт, .... хэрэгжүүлэх арга хэмжээ тусгагдсан.

Байгаль орчин, ногоон хөгжлийн хүрээнд

 Сумын  эдийн засаг, нийгмийн хөгжлийг байгалийн баялагийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах үйл ажиллагаатай нягт уялдуулах бодлого барилаа.  Энэ хүрээнд      зорилт,      хэрэгжүүлэх арга хэмжээ тусгагдсан.

Нийгмийн хөгжлийн бодлогын хүрээнд

Хүн амын боловсрол, соёлын түвшинг дээшлүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, спорт, аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлнэ. Энэ хүрээнд  ...зорилт, ... хэрэгжүүлэх арга хэмжээ тусгагдсан ба улсын болон аймгийн хөрөнгө оруулалтаар дунд сургуулийн хичээлийн байрыг 320,0 сая төг-р засварлана.

Төрийн захиргааны бодлогын хүрээнд

Төрийн байгууллагуудын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн, хамрах хүрээг өргөтгөнө  . Энэ хүрээнд  ... зорилт,  .... хэрэгжүүлэх арга хэмжээ тусгагдсан.

 

Эдгээр дэвшүүлсэн зорилтууд нь  сумын эдийн засгийн өсөлт болон, салбар бүрийн хөгжлийг жигд ханган улмаар өмнөх жилийн ажлын амжилтаа бататган, ард иргэдийн аж амьдралыг сайжруулах, аж ахуйн нэгж, сум, баг байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин  сумынхаа эдийн засаг, нийгмийг тодорхой хэмжээнд бодитойгоор хөгжүүлэх болно гэж үзэж байна.

Иймээс “ сумын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл”-ийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж,  сумын ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн баталж өгөхийг хүсье.

 

                      Анхаарал хандуулсанд баярлалаа.