Хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийлээ.
Тус сумын 1 дүгээр багийн нутаг “Адуун чулууны адаг” гэх газарт зусаж буй Сэргэлэн сумын малчин С.Лхагвасүрэнгийн 230 хурга, Дундговь аймгийн Дэлгэрхаан сумын малчин Ш.Эрдэнэ-цогтын 130 хурга, Д.Цэдэнбалын 70 хурга, 210 хонь нийт 640 толгой малд хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж, малд нэг бүрчлэн үзлэг хийж 1200 мкв талбайд ариутгал халдваргүйтгэл хийлээ. 1-р багийн нутагт “Адуун чулуунд”зусаж байгаа Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 5 суурьт өөрийн сумын малын эмчийг нь дуудуулж 5600 хонийг вакциндуулах ажлыг хийлээ.
  • Гурванхангай, Өөлд-Сөдгий, Жарандөлгөөн, Сүлд Манал ХХК-ны МЭҮН-ийн эмч нар тус бүр өөрийн хариуцсан малчин болон мал бүхий иргэдийн малыг угааллагад хамруулах, малын хашаа бууцыг ариутгах комбант ажил хийгдэж байна.
  • Одоогийн байдлаар Жарандөлгөөн МЭҮН-ийн эмч Т.Отгончулуун 23 өрхийн 19250 мянган толгой мал, Өөлд-Сөдгий МЭҮН эмч Б.Адилцэцэг 25 өрхийн 20020 толгой мал, Гурванхангай МЭҮН-ийн эмч Г.Даваадорж 13 өрхийн 6850 толгой мал, Сүлд Манал МЭҮН-ийн эмч Б.Жанчив 23 өрхийн 20508 толгой мал нийт 66628 толгой мал угааллагад хамрагдаж мал угаах ажил үргэлжилж байна.
  • Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 22 өрхийн 5385 толгой малд хийж, 42 өрхийн 30660 мянган мкв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.
  • 8 дугаар сарын 17-ны өдөр аймгийн онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн н.Бямбадоржийн зөвөлснөөр тус сумын 1-р багийн малын эмч Г.Даваадорж, Багахангай дүүргийн малын эмч Цэрэндагва нар голомтод орж 2 суурийн 220 толгой хонинд нэг бүрчлэн үзлэг хийлээ.
  • Үзлэгээр цэцэг өвчний шинж тэмдэгтэй мал илрээгүй. 500 мкв талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг Hi-cop-оор хийсэн. Өвчлөл нэмж гараагүй тул малын эмч Г.Даваадоржийн акт, саналыг үндэслэн хорио цээрийн дэглэмийг Сумын Засаг даргын 2016 оны 08 сарын 19-ны өдрийн А/ 361 тоот захирамжаар цуцаллаа.

Тус сумын 2 дугаар \Хайрхан\ багийн нутаг “Баянбулаг” гэх газраас баруун тийш Дундговийн эх зам дагуу Сувраа гэх оторлож яваа Төв аймгийн Баянцогт сумын малчин М.Пүрэвийн суурьт