СЭРГЭЛЭН СУМЫН ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙН АЖЛЫН ТАЙЛАН

  • — 2016 ОНЫ 02 САРЫН 12-НЫ ӨДӨР СЭРГЭЛЭН СУМЫН 1-Р БАГ ХӨХ ХАДНЫ БУЛАГ ГЭХ ГАЗАР ӨВӨЛЖИЖ БАЙСАН О.ГАНБОЛДЫН СУУРЬТ ЦЭЦЭГ ӨВЧНИЙ АНХНЫ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРЧ 2016 ОНЫ 02 САРЫН 15-НЫ ӨДӨР ХАРИУ БАТЛАГДАЖ ИРСЭН.
  • — 2016 ОНЫ 02 САРЫН 15-НЫ ӨДӨР А/149 ТООТ ЗАХИРАМЖААР ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ТОГТООЖ ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАА.
  • — Өвчин гарсан суурьтай ойролцоо нутаг бэлчээртэй Адилбиш, Чулуун, Энхцэцэг, Нямжав, Ууганбаяр, Эрдэнэбаяр, Лувсанбалдан нарын СУУРИЙН 9800 ТОЛГОЙ ХОНИНД ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧНИЙ ВАКЦИН ХИЙСЭН.
  • — Хорио цээрийн үед 4 машин,13 хүн ажилласан. Гурванхангай МЭҮН нь ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийсэн, нэмэгдэж мал өвчлөөгүй тул 21 хоноод, Сумын Засаг даргын 2016 оны 03 сарын 17-ны өдрийн А/91тоот захирамжаар хорио цээрийн дэглэмийг цуцалсан.
  • — Энэ үед шатахуун, хоол, томилолтын зардалд 2368.0 мянган төгрөг ариутгал халдваргүйжүүлэлтэд 517230 төгрөгний зардал тус тус зарцуулсан.
1-р багт гарсан хонины цэцэг өвчний үед 7 өрхийн  9800 хонь вакциндлаа

 Сэргэлэн сумын 3-р багийн нутаг Хуц уул, Эргэнэ-усны эхэнд хуцын шороо гэдэг газарт хаваржиж байгаа 4-р багийн малчин Х.Отгонбаяр, 3-р багийн малчин М.Оргихбаяр, нарын өрхөд хонины цэцэг өвчиний шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан Сумын Засаг даргын А/122 тоот хорио цээр тогтоох тухай захирамж гаргаж шат дараатай арга хэмжээ аван ажиллаа.

  • — Энэ үед голомтод Сүлд Манал МЭҮН-ийн малын эмч Б.Жанчив ажиллаж ариутгал халдваргүйжүүлэлт, малд үзлэг тогтмол хийж ажилласан.
  • — Голомтын гадна хяналтын пост байгуулж ЗДТГ-ын төрийн албан хаагчид ажиллаа.
  • — Цэцэг өвчнтэй тэмцэх ажилд 21 төрийн албан хаагч, 5 малын эмч, 15 туслах ажилтан, 10 техник хэрэгсэл ажиллаа.
Хорио цээрийн дэглэмийн үед шатахууны зардалд 1000.0 сая төгрөг, хоол хүнсэнд 300 мянган төгрөг зарцууллаа Хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцас 10, ариутгалын бодис экоцит бодис 2.5 кг, хлорын шохой 75кг-ыг тус тус хэрэглэж аруитгал халдваргүйтгэл хийлээ. ЗДТГ-ын албан хаагчид батлагдсан хуваарийн дагуу жижүүрт  гарч, тээврийн
хэрэгсэл, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавин, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлээ.