МХГ-ын даргын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 363 тоот албан бичиг, сумын ЗДТГ-ын даргын баталсан удирдамжийн  дагуу сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хоол үйлдвэрлэл болон худалдааны газруудад хяналт шалгалт хийлээ. Шалгалтад 10 ААНБ хамрагдсан ба төмөр замын Хоолт, Баян хүнсний дэлгүүр, Ногоон довд байрлах Хангай хүнсний дэлгүүрүүд хамрагдаагүй болно.

Шалгалтаар “REFINED IODNED SALT гэсэн бичээстэй элсэн чихэр хэрэглэж байгаа болон борлуулж байгаа газрууд илрээгүй.  Шалгалт хийсэн объектуудад аймгийн  МХГ-ын ахлах байцаагчийн 2018.08.02-ны өдрийн 19-02-005/145 тоот зөвлөмжийг хүргэж гарын үсгээр баталгаажуулан ажиллалаа.

                        Илэрсэн зөрчил:

            Гүнзэгэстэй ХХК-ны зам зуур –худалдагчийн эрүүл мэндийн үзлэгийн хуудасны хугацаа дууссан,  ЕБС үдийн цайны бараа татан авалт хийгээгүй, хоолны цэсээ батлуулаагүй, жин хэмжүүрийн баталгааны хугацаа дууссан зэрэг зөрчлүүд илэрлээ.

            Илэрсэн зөрчлийг 9 сарын 5-ны дотор арилгаж мэдэгдэх үүрэг өглөө.