СЭРГЭЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН
2016 ОНЫ 05-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ
2016.05.25                                                                                                           Эрдэнэ-Уул
2.    Удирдлага зохион байгуулалт, эрх зүйн бодлогын хүрээнд
        Энэ  сард дээд газраас  нийт   286 бичиг   ирсэн.  Үүнээс хариутай  бичиг  95 , хариуг хугацаанд нь явуулсан 81  ,  хугацаа болоогүй   2 бичиг, 2 бичиг хугацаа хоцорсон байна.   Иргэдээс 62 өргөдөл гомдол  ирснээс шийдвэрлэсэн 32 байна. ОНИМТ-д энэ сард 32 бичиг ирсэн байна.
       Сумын “Нэг цэг”-ийн үйлчилгээ нь  нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйлчилгээ үзүүлж байна. Энэ  сарын байдлаар нийт   60 төрлийн үйлчилгээ үзүүлж, явуулын үйлчилгээ 70, 617 иргэнд,  танхимийн үйлчилгээг нийт  1203   иргэнд   үйлчилгээг  үзүүлсэн дүнтэй байна.
4-р сарын байдлаар нотариатын 8 төрлийн үйлчилгээг 64 хүнд хүргэж 115.8 мянган төгрөг, гадаадын харъяат 231 иргэнийг бүртгэж 507,5 мянган төгрөг, Иргэний бүртгэлээр 222 хүнд үйлчилж орон нутгийн орлогод 231.9 мянган төгрөгийг  тус тус оруулаад байна.
Авлигаас ангид-Сэргэлэн сум 3 сарын аян зохион байгуулж нээлттэй хаалганы өдөрлөг, сургалт сурталчилгаа зохион байгуулагдлаа.
          2016 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 15 цагт Ерөнхий боловсролын сургуулийн соёл хүмүүжлийн хаалтийн үйл ажиллагаанд Авлигын эсрэг хууль тогтоомж, Хүүхдийн эрх болон Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжоор “АЛТАН ХОНХ” тэмцээн зохион байгуулахад 7а ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ 1-р байр, 8а ангийн сурагч Б.Ариунбаатар 2-р байрыг тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.
 2015-2016 оны хичээлийн жилд шилдэг бүтээл гаргасан хүүхдээр 4а ангийн сурагч Г.Ган-Эрдэнэ, 7а ангийн Б.Номин-Эрдэнэ нарын бүтээл тус тус шалгарлаа. Мөн  ЕБСургуулийн хүүхдүүд 2015-2016 оны хичээлийн жилийн зорилт болон юу сурсан мэдсэнээ багш, сурган хүмүүжүүлэгч болон эцэг эх нартаа тайлагнаж бяцхан урлагийн тоглолт үзүүллээ.
3.    Боловсрол, соёл шинжлэх ухааны талаар
Соёлын төв
Соёлын төвд зохион байгуулагдсан Хүн эмнэлгийн эмч нарын баярын үйл ажиллагаанд ирсэн хүмүүст авлигын эсрэг хууль тогтоомжоор хийсэн гарын авлага тараах материалыг тараан өгч нийт 46 хүнд анхан шатны мэдлэг олгох сургалт хийж иргэдийн сонирхсон  асуултанд хариулт өгч ажиллалаа.
Эрүүл мэнд
                 Бүгд үзлэг – 283, үүнээс амбулаториор үйлчилүүлсэн – 98 иргэн, урьдчилан сэргийлэх үзлэг – 99, идэвхтэй хяналт – 31, гэрийн идэвхитэй – 26, гэрийн дуудлага – 29, эмнэлэгт хэвтсэн – 5, эмнэлгээс гарсан – 6 өвчтөн, нийт ор хоног – 61, хяналтан байгаа жирэсэн эх – 15, түргэн тусламжийн дуудлага – 21, үүнээс алсын дуудлага – 10, төвийн дуудлага – 11,
1 хүртлэх насны хүүхдийн идэвхтэй хяналт:
o    Жинлсэн хүүхдийн тоо – 16
o    А аминдэм өгсөн хүүхдийн тоо – 0
o    Д аминдэм өгсөн хүүхдийн тоо – 21
1 - 5 хүртлэх насны хүүхдийн идэвхтэй хяналт:
o    Жинлсэн хүүхдийн тоо – 19
o    А аминдэм өгсөн хүүхдийн тоо – 0
o    Д аминдэм өгсөн хүүхдийн тоо – 35
Сэргээн засах эмчилгээ хийсэн хүний тоо – 11 хүнд 78 удаа, бүртгэгдсэн халдварт бус өвчлөл – 10, дархлаажуулалтын хамралт 100%-тай, ТТТӨвчиний үзлэг – 57, үүнээс томуутай - 13, сургалт 4 удаа хийж 41 хүн, сурталчилгаа 2 удаа хийж 93 хүн тус тус хамрагдсан байна.
    

                       МЭДЭЭ  НЭГТГЭСЭН:
                      ТЗХЭЗ-Н АЖИЛТАН                                 Ц.ДЭЛГЭРСАЙХАН
                       
                       ХЯНАСАН:
                      ЗДТГ-ЫН ДАРГА                             С.ГАНЧИМЭГ