“Төвийн бүсийн сумдын сургуулиудын багш нарын

 спортын 3 дугаар их наадам”

Сэргэлэн сумын дунд сургуулийн хамт олон “Төвийн бүсийн сумдын сургуулиудын багш нарын спортын 3 дугаар их наадам”-ыг сургууль дээрээ амжилттай сайн зохион байгуулж явууллаа. Наадмын нээлтэнд зориулж сургуулийн сурагчид бяцхан урлагийн тоглолтыг сонирхуулж, соёлын төвд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгууллаа.

 шалгарсан баг, тамирчид

1.Гар бөмбөгийн төрөлд зуунмод  сумын 5-р сургууль 1-р байранд орлоо ,2-р байранд  Зуун мод сумын 4-р сургууль, 3-р байранд Сэргэлэн сумын сургуулийн  баг тамирчид  тус тус байр эзэллээ.

 2. Шатрын төрөлд  эрэгтэй 1-р байранд 4-р сургуулийн багш Д.Амартүвшин 2-р байранд 5-р сургуулийн багш Д.Цэгмид , эмэгтэй 1-р байранд 5-р сургуулийн багш О.Мөнхтуул ,2-р байранд 4-р сургуулийн багш С.Отгонбаяр нар тус тус шалгарлаа.

 3.Теннисний төрөлд эрэгтэй 5-р сургуулийн Ганболд, 2-р байранд Баянөнжүүл Сум Батмөнх , эмэгтэй 1-р байранд 5-р сургууль Эрдэнэтуяа, 4-р сургууль Оюун-Эрдэнэ  нар тус тус шалгарлаа

Нийлбэр оноогоор 5-р сургуулийн хамт олон шалгарч Цом мөнгөн шагналаар шагнууллаа.