1-р улиралд 5- н багийн , Багийн Иргэдийн Нийтийн хуралдааныг хуралдуулсан

         1-р баг 2017 оны 03- р сарын 22- ны өдөр Багийн Иргэдийн Нийтийн Хуралдааныг  хийв.

         Хуралдаанаар: БИНХ- ын хуралдааны дэг батлах, БЗДарга Б.Батсайханы 2017 оны 1-р улирлын ажлын товч тайлан, Аж ахуй нэгж байгууллагын танилцуулга байгаль орчинд нарийвчилсан үнэлгээ хийлгэх, өвөлжөө хаваржааны тухай, худаг хогны асуудлын талаар олон нийтийн байцаагч томилох тухай, бэлчээр хамгаалалтын талаар санал асуулга гэх мэт асуудлуудыг хэлэлцэж баталлаа

         2-р баг: 2017 оны 03-р сарын 15- нд Багийн Иргэдийн Нийтийн Хуралаа хуралдуулав

         Хуралдаанаар: БИНХ- ын дарга,  тэргүүлэгчдийг сонгох тухай, Багийн засаг даргыг тухай гэх мэт асуудлуудыг хэлэлцэж баталлаа

         3-р баг: 2017 оны 03-р сарын 24-нд Багийн Иргэдийн Нийтийн Хуралдаанаа хийж дараах асуудлыг хэлэлцлээ

         Багийн Засаг даргын 1-р улиралд хийсэн ажлын тайлан, Багийн иргэдэд өвөлжөө, хаваржааны газрыг эзэмшүүлэх тухай, бэлчээр хамгаалах тухай, багийн иргэн Н.Нямдаваад тариалангийн газар олгох тухай гэх мэт асуудлуудыг хэлэлцэж батлав

         4-р баг: 2017 оны 03-р сарын 23 –нд багийн Иргэдийн Нийтийн Хуралдаанаа хийв.

         Хуралдаанаар: БИНХ- ын хуралдааны дэгийг батлах, БЗД- ын 2017 оны 1-р улиралд хийсэн ажлын товч тайлан, цаашид хийх ажлын талаар, малын худгийг тохижуулах тухай, сумын гадна орчинг цэвэрлэх, хогны асуудлын тухай, багийн малчдын нутгийн талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлуудыг хэлэлцэж баталлаа.

        5-р баг: 2017 оны 03-р сарын 27- нд Багийн Иргэдийн Нийтийн Хуралдааныг хийв.

        Хуралдаанаар: багийн Засаг даргын 2017 оны ажлын товч тайлан, БИНХ- ын даргын  2016-2020 онд хийх ажлын товч мэдээлэл, 2017 оны 1-р улиралд хийсэн ажлын тайлан, Ээж хадны асуудал, Газар нутгийн тухай гэх мэт  асуудлуудыг хэлэлцэж батлан шийдэр гаргалаа