СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЧИЛДЭГ ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР, БАР,

 ЗООГИЙН ГАЗРУУДАД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН ТАЙЛАН

 

2016.03.01                                                                                                     Эрдэнэ-Уул

 

МУ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх  тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх үндэсний хөтөлбөр, сумын засаг даргын захирамжийн хэрэгжилт, ГХУСАЗЗ-ийн 2016 оны 02 сарын 23-ны өдрийн удирдамжийн дагуу сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчилгээ үзүүлж буй хүнсний дэлгүүр, бар зоогийн газруудад хяналт шалгалт хийлээ. Энэ шалгалтаар ХЭАХН-ийн салбар зөвлөлийн дарга С.Оюунсүрэн, ТЗХЭЗ-н мэргэжилтэн Ц.Дэлгэрсайхан, Хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Л.Сансарцэцэг, Хэсгийн төлөөлөгч А.Учрахбаяр, Цагдаа Б.Энхбат нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдав.

 

Хяналт, шалгалтын явцад хийгдсэн ажлууд:

1.Согтууруулах ундаагаар үйлчилгээ үзүүлж буй хүнсний дэлгүүр, бар, зоогийн газруудын тусгай зөвшөөрөл

2.Худалдаж буй архины төрөл, падаантай нь тулгаж он сарыг үзэх Эрүүл ахуйн улсын байцаагчийн дүгнэлттэй эсэх

3.Онцгой албан татварын  хаяг, шог, анхааруулга байгаа эсэх

4.Тамхины тусгай зөвшөөрөл буюу тамхийг  ширхэглэн зарж байгаа эсэх

5.Худалдааны стандарт, үйлчилгээний соёл

6.Ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж,  НДШ төлж, цалин хөлс олгож байгаа эсэхэд

 7. Сумын худалдаа нийтийн хоолны газруудад MNS 4946:2005, 5021:2007 улсын стандартын хөндлөнгийн хяналт хийж, баллаар түвшин тогтоож, тандалт хийх

 

  1. Баян-4 хүнсний дэлгүүр

    Тус дэлгүүр нь тохирлын гэрчилгээ, худалдагчийн үнэмлэх, шинжилгээний бичиг байхгүй байв. 2016 оны 03 дугаар сарын 01-ны дотор илэрсэн зөрчлөө арилгаж, архи, тамхины зөвшөөрлөө эх хувиар нь тавихыг үүрэг болголоо.

  2. Баян-4 цайны газар

    Тус цайны газар нь Галын аюулаас урьдчилан сэргийлэх самбар, галын хор байхгүй, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй байв. 2016 оны 03 дугаар сарын 01-ны дотор эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, эрүүл мэндийн хуудастай болсон байх

  3. Эгч дүүс хүнсний дэлгүүр

    Эрүүл мэндийн шинжилгээний дэвтрийн хугацаа дууссан. 2016 оны 03 дугаар

    сарын 01ны дотор эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх

  4. Баян хүнсний дэлгүүр

    Шалгалтаар явахад Туул эзэнтэй Баян хүнсний дэлгүүр нь ямар нэгэн зөрчилгүй, бүх бичиг баримт нь бүрэн гүйцэт байлаа.

  5. Ган зам хүнсний дэлгүүр

    Тохирлын гэрчилгээ, тамхины зөвшөөрөл  байхгүй, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй байв. 2016 оны 03 дугаар сарын 01ны өдөр тохирлын гэрчилгээ, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх

  6. Арга билэг Сэргээн засах төв

    Шалгалтаар явахад арга билэг амралт сувиллын газар нь  ямар нэгэн зөрчилгүй, бүх бичиг баримт нь бүрэн гүйцэт байлаа.

  7. Ган зам 2 хүнсний дэлгүүр

     

    Тус дэлгүүр нь тохирлын гэрчигээ байхгүй, Мон салат 7ш 14 хоногийн хугацаа дууссан, молочный коктейль-4ш, 100% GOLD-3ш, нийт 7ш ундааны хугацаа дууссан тул лангуунаас хураалгаж  тус дэлгүүрийн бараа буцаалтын дэвтэрт тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурав. 2016 оны 03 дугаар 01-ны өдөр тохирлын гэрчилгээ, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх

  8. Хангай хүнсний дэлгүүр

     

    Тус дэлгүүр нь Тохирлын гэрчилгээ байхгүй, согтууруулах ундааны зөвшөөрөл

    нь 2015оны 11 дүгээр сарын 15-нд хугацаа дууссан байсан. Иймд архи, согтууруулах ундааг лангуунаас буулгаж, архины зөвшөөрлөө авах хүртэлээ зарж болохгүйг анхааруулан зөвлөмж өглөө. Худалдагчийн эрүүл мэндийн шинжилгээ өгөөгүй байлаа. Уг зөрчлүүдээ 2016 оны 03 дугаар сарын 01-ны дотор арилгах үүрэг өглөө.

  9. Довын хайрхан хүнсний дэлгүүр

Шалгалтаар явахад арга билэг амралт сувиллын газар нь  ямар нэгэн зөрчилгүй, бүх бичиг баримт нь бүрэн гүйцэт байлаа.

 

                       

 

         ТАЙЛАН БИЧСЭН:

 

        ХЭАХН-ИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                     С.ОЮУНСҮРЭН

 

                        ТЗХЭЗН МЭРГЭЖИЛТЭН                                 Ц.ДЭЛГЭРСАЙХАН