Төв аймгийн Сэргэлэн сумын 2-р багийн нутаг 

Бөхөгт үхрийн шүлхий өвчин гарлаа

 

            Сумын Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/337 тоот захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/338 тоот захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдал тогтоон ажиллалаа.

            Төв пост Аргай толгойн ард,  2-р пост Аргай толгойн зүүн урд, 3-р пост Хүрэн дэл, 4-р пост Сэргэлэн сумын 2-р багийн нутаг Ястонд /Баян-Өнжүүл/, 5-р пост /Алтанбулаг/Баясгалант уул 2 сумын зааг, 6-р пост /Баянхангайн/ бөхөгийн гол 7-р пост /Аргалант/ Хүйтний онгорхойд/ тус тус байрлаж ажиллалаа.

            Хяналтаар Засаг дарга Э.Энхбаяр, ЗДО Г.Сүхбаатар, ЗДТГ-ын дарга С.Ганчимэг нар ажиллалаа.

            Хорио цээрийн постонд тамгын газрын төрийн албан хаагчид, үйлчилгээний ажилчид ажиллалаа.

            Устгалын ажлын хэсгийн ахлагч МЭҮТ-ийн дарга Т.Гансүх,МЭҮТ-ийн мэргэжилтэн Н.Жаргалсайхан, цэцэрлэгийн техникч Б.Гантөмөр, галч Б.Чулуунхүү, Б.Мөнхзул, н.Гонгор, БЗД Т.Нямцэрэн нар ажиллалаа.

            Ариутгалын ажлын хэсэг малын эмч Д.Даваадоржоор ахлуулсан малын эмч  Б.Адилцэцэг, ТЗХЭЗ ажилтан Б.Тэмүүлэн, жолооч Б.Баасанжав, голомтын малын эмч Баянхангай сум н.Батцэцэг, Сэргэлэн сум малын эмч Т.Отгончулуун, Б.Буянжаргал, Хорио цээрийн бүсэд ХХААГ-ын малын эмч Б.Сансар, Ж.Дорж мал эмнэлгийн албаны дарга Б.Болдбаатар, МХГ-ын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.Ундрахбаатар,МХГ-ын мал үржлийн хяналтын улсын байцаагч Х.Түвшинсанаа нар ажиллалаа. Хорио цээрийн бүсэд 10 гаруй техник хэрэгсэл ажиллалаа.

  • Аргалант сум 15 өрхийн 805 бод, 680 бог
  • Баянхангай сум 23 өрхийн 9163 бод 599 бог
  • Баянцагаан сум 4 өрхийн 303 бод 3048 бог
  • Угтаал сум 2 өрхийн 96 бод 932 бог
  • Зуун мод сум 3 өрхийн 176 бод,2206 бог
  • Алтанбулаг сум 3 өрхийн 98 үхэр, 2000 бог
  • Улаанбаатар 1 өрх 25 бод, 450 бог
  • Баян-Өнжүүл 12 өрхийн 969 бод, 20067

                        Вакцинжуулалт хийсэн малын тоо бод-3002, бог-32002, халдваргүйжүүлсэн талбай 8600мкв. Халдваргүйжүүлэлтэнд ашигласан бодис HI-COP 38кг,холрын шохой 1400кг,viemekon 80кг, халдвар хамгааллын хувцас 193ш, денатурант 18л, опей цув 2ш, усны гутал 10 хос, автомакс 15ш тус тус орлоо.

            Нийт 369 толгой мал устгалаа үүнээс 276 үхэр, 74 хонь 19 ямаа байв.

            Хорио цээрийн дэглэмийн үед 654 тээврийн хэрэгсэл бүртгэж 16.8 мянган мкв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.

            Мөн өвчлөл гарснаас хойш 109.8 мянган мкв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.

            Хорио цээрийн бүс, голомтод байгаа 21 өрхийн 25500 толгой малыг угаалаа.

                         Цагийн мэдээллийг аймгийн ОБГ,МХГ,ХХААГ-т өгч ажиллалаа. Хорио цээрийн дэглэмийг цуцалж 2017 оны 09.15-ны өдрийн А/468 тоот захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоож, 2017 оны 10 сарын 02-ны өдрийн А/496 тоот захирамжаар хорио цээрийн дэглэмийг цуцаллаа.

            Хорио цээрийн дэглэмийн үед шатахуунд 6.500.000 мянган төгрөг, үйл ажиллагааны зардалд 5.700.000 мянган төгрөг, томилолтын зардалд 24.566.000 мянган төгрөг бүгд 36.756.000 мянган төгрөгийн зардал гарлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сэргэлэн сумын

Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл

2017.09.28

            Сэргэлэн сумын Засаг даргын зөвлөлийн хурлын 2017 оны 09 сарын 25-ны өдөр сумын Засаг даргын 11 цагт өрөөнд зохион байгуулав.

            Хуралд Засаг дарга Э.Энхбаяр, МЭҮТ-ийн дарга Т.Гансүх, МЭҮН-ийн улсын байцаагч Н.Жаргалсайхан, ЗДО Г.Сүхбаатар, тасгийн мэргэжилтэн Л.Сансарцэцэг, МЭҮН-ийн эмч нар оролцлоо.

            ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ    

 

Сумын МЭҮН-үүдийн хавар, намрын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийсэн тухай тайланг хэлэлцэх

СОНССОН НЬ:

МЭҮТ-ийн дарга Т.Гансүх: Энэ өдрийн мэнд хүргье

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийсэн тухай МЭҮН-үүдийн ирүүлсэн тайлантай танилцлаа.

            Та бүхэн хийсэн ажлынхаа талаар товч мэдээлэл өгнө үү.

            Гурванхангай Г.Даваадорж: Сумын Засаг даргын А/63тоот захирамжийн дагуу өөрийн хариуцсан өрхүүдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг ХХААГ-аас гаргасан төлөвлөгөөний дагуу хийлээ.

            22519 мал сүргийг хамруулсан.

            Эрдэнэ-буман Д.Шүрэнбат: Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт тарилгуудыг 04 сарын 15-аас 09 сарын 20-ны хооронд 2-р багийн 19 өрхийн 13776 бог, 1685 бод малыг хамруулж технологийн дагуу хийлээ.

            Өөлд Сөдгий Б.Адилцэцэг: 2017 оны хавар, намрын тарилгыг 16846 бог, 4115 бод малд хийлээ

            Сүлд Манал Б.Жанчив: Сумын Засаг даргын захирамжийн дагуу төлөвлөгөөт хавар, намрын тарилга туулгалтыг цаг хугацаанд нь технологийн дагуу хийж гүйцэтгэлээ.

            Дотрын халдварт хордлогоос урьдчилан сэргийлэх вакцин хүрэлцээ муутай ирлээ. 3-р багийн малын суурьт нилээд их хэмжээгээр гарлаа. Туулгадах арга хэмжээ авч ажилласан.

            Хавар 4-р сард шүлхий өвчний вакцин хийлгэсэн 4 өрхийн 17 үхэрээс дээж авч лаборторт өгч шинжлүүлсэн. 75-85 хувийн дархлаа тогтсон байна.

            Жарандөлгөөн Т.Отгончулуун: Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг технологийн дагуу хийж гүйцэтгэлээ.

            Тасгийн байцаагч Н.Жаргалсайхан:Манай сумын МЭҮН-үүд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хавар, намрын тарилгыг графикт хугацаанд технологийн дагуу хийж гүйцэтгэсэн. Гүйцэтгэсэн ажлыг хангалттай гэж дүгнэж байна.

            Та бүхэн тарилгын акт холбогдох бичиг баримтыг зохих заавар журмын дагуу бүрдүүлж өгөх шаардлагатай байна.

            10-р сарын 20-нд Засаг даргын нэрэмжит үзлэг ирэх тул бичиг баримтаа яаралтай бүрдүүлж өгөөрэй.

            ШИЙДВЭРЛЭСЭН НЬ: Улсын байцаагч дүгнэлт гаргаж, Засаг даргын тоотоор материалыг ХХААГ-т хүргүүлэхээр болов.

            Хурал: 11 цаг 45 минутад дууслаа.

Тэмдэглэл хөтөлсөн:                 Л.Сансарцэцэг