АЛТАНТҮЛХҮҮР ЦЭЦЭРЛЭГИЙН ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

    Манай цэцэрлэгийн хамт   олон нь эрүүчдийн баяраар байгууллагынхаа эрчүүдийн дунд урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж эрчүүдээ хүлээн авч  баярлууллаа . Төрийн албан  хаагчдын дунд зохион явуулсан урлагийн тэмцээнд амжилттай оролцож 2-р байр эзэллээ.  Мөн 4-р зөрлөгийн Янзага Бамбарууш бүлгийн  бүлгийн багш нар ирж багш солилцоогоор ажиллаа. Сар болгон хоолны илчлэг, хүүхдийн мэдээгээ тогтмол цаг хугацаанд нь явуулж байна. Нийгмийн эрүүл мэндийн өдрийн нээлтийн үйл  ажиллагаагаар сумын эрүүл мэндийн төвийн эмч,нийгмийн ажилтан  нар ирж манай цэцэрлэгийн  хүүхдүүдийн эцэг эхчүүдэд Иргэдэд идэвхитэй хөдөлгөөн,эрүүл хооллолтыг  эрхэмлэж амьдралын дадал хэвшилтэй иргэн болж төлөвших талаар 04 сарын 14-ний өдрийн 16 цагаас сургалт зохион байгууллаа.4-р зөрлөгийн цэцэрэг дээр  нээллтэй хичээл болсон. Төвийн бүсийн Сайн үйл  хөгжүүлэх үйл ажиллагаа багш нарын ур чадварын уралдаанд багш Ч. Мөнхням оролцож 2-р байр эзэлж бүсэд шалгарч Илтгэлийн уралдаанд Багш Н. Мөнцэцэг Тусгай байранд орлоо. Уран  хөдөлгөөнт гимнастикийн аймгийн  аварга шалгаруулах тэмцээнд багш нар хүүхдүүдээ  бэлдэж байна.Цэцэрлэгийнхээ гадна талд 4х8 хэмжээтэй хүнсний ногооны хүлэмжээ бариад  байна. Мөн дээлтэй монгол өдөрлөгийг  4-н бүлгийн дунд зохион байгуулж ажиллаа.