СЭРГЭЛЭН СУМЫН ЭМТ-с“ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД-ТАНЫ ГАРТ” АЯНЫ ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ

АЖЛЫН ХЭРЭГЖИЛТ

                                                                                                                                                                                               

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хэрэгжилт

1

Гар угаах аяны удирдамж төлөвлөгөөг гарган батлуулж, нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах

Гар угаах аяны удирдамж төлөвлөгөөг гарган ЭМТ-ийн даргаар батлуулж Нээлтийн үйл ажиллагааг ЭМТ-өөс эхлүүлэн ЭМТ-ийн их эмч Э.Будсүрэн аяны удирдамж төлөвлөгөөг танилцуулан ажилчиддаа “ Гар цэвэр бол бие эрүүл” сургалт зохион байгуулан мэргэжилтнүүд аяны хүрээнд хамтарч энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахаар боллоо.Мөн ажилчдад гар угаах дарааллаар гардан үйлдэл хийж танилцуулж ЭМТ-ийн ажилчид бүр гараа угаалаа.

 

 

2

Аяны хүрээнд хэрэглэгдэх ахуйн хэрэгслийг татан авч бэлэн болгох

“Таны эрүүл мэнд- таны гарт” аяны хүрээнд нийт ажилчид идэвхтэй оролцон үзүүлэн материалыг өөрсдийн гараар бүтээн сургалт сурталчилгаандаа ашиглалаа.

Аяны хүрээнд хэрэглэгдэх ахуйн хэрэгсэлийг ЭМТ-ийн ажилчдаас шингэн саван-1, алчуур-1, санитол-1 ширхэгийг цуглуулан цэцэрлэг сургууль болон албан байгууллагуудад хэрхэн ашиглах талаар сургалт хийж зөвлөмж тараан ахуйн хэрэгсэлээ хүлээлгэн өглөө.Цэцэрлэгт бүлэг тус бүр саван, алчуур, санитол , ЕБСургуульд 1-5р ангид тус бүр дээрх зүйлсийг багш нарт хүлээлгэн өглөө.

 

3

Байгууллага, ААН-ийн ажилчдад гар угаах үзүүлэх сургалт зохион байгуулж гарын авлага бэлдэн тараах

ЗДТГ-ын албан хаагчид, Хаан болон төрийн банкны ажилчид, ЕБС-ийн багш, 42 сурагчид, цэцэрлэгийн багш ажилчид хүүхдүүдэд, соёлын төвийн ажилчдад гар угаах зөв дарааллаар, бохир гарын хор уршиг, хэзээ хэрхэн гараа угаах талаарсургалт зохион байгуулан санитолоор гарыг нь ариутгалаа.Мөн зөвлөмж 60 ш хувилан тараалаа.

 

4

Цэцэрлэгийн 2 бүлгийн хүүхдүүдэд гар угаах үзүүлэх сургалт зохион байгуулж багш нарт гар угаах дараалал зөвлөмж тараах

Цэцэрлэгийн бүжинхэн бүлгийн 17 хүүхдэд,дэгдээхэй бүлгийн 15, нийт 32 хүүхдэд зураг үзүүлэнтэй гар угаах зөв дараалал болон гарах хор уршигын талаар сургалт зохион байгуулж багш нарт зөвлөмж тараалаа.

 

Багш болон 12 эцэг эхчүүдэд гар угаах ач холбогдлын талаар сургалт зохион байгуулан зөвлөмж тараалаа.