Төв аймгийн Онцгой байдлын газраас хувиарласан 10тн хивэгийг 5 багт хувиарлаж 8000 төгрөгөөр борлууллаа.

Милл Хаус ХХК-тай гэрээ хийж 21 тн хивэг, 2 тн хорголжин, 1тн адууны тэжээл, 2тн овъёос авч хивэгийг 10500 төгрөгөөр, хорголжин 20000 мянган төгрөгөөр, адууны тэжээлийг 27000 төгрөгөөр, овъёос 23000 төгрөгөөр тус тус борлуулж тэжээлийн цэгийг ЗДТГ-ын дэргэд ажиллуулж байна.

Төв аймгийн Улсын нөөцийн газраас 25 тн өвс суманд хувиарлагдсаныг 5-н багт хувиарлан БЗД нар малчдад хүргэх ажлыг зохион байгуулж хийлээ.

ХХААЯ-ны Сайдын тушаалаар батлагдан ирсэн ноосны урамшуулалд хамрагдах 64 иргэнээс 7 иргэн нийт 1.119.300 төгрөгийн тэжээлийг зээлээр олгох ажлыг сумын ЗДТГ-ын дарга, МЭҮТ-ийн дарга, Төрийн Банк, малчинтай гэрээ хийж сумандаа зохион байгууллаа.
Аймгийн ЗД-ын захирамжаар Милл Хаус ХХК-аас хувиарласан 10 тн тэжээлийг татан авч малчиддаа 10500 төгрөгөөр борлууллаа.
Таван богд группээс 15 тн Улаан баатар гурилын үйлдвэрийн тэжээлийг үнэ төлбөргүй сумын 1,4-р багийн малчин мал бүхий иргэдэд өглөө. Үүнд 72 өрх хамрагдлаа.

Сумын аюулгүй нөөцөд 2тн тэжээл, 2тн хорголжин, 60тн өвсний нөөцтэй байна.

Өвсөө 6500 төгрөгөөр борлуулж эхлээд байна. Одоогийн байдлаар 12 тн өвс борлогдоод байна.

Дээрх арга хэмжээнд малчин болон мал бүхий 438 өрх хамрагдлаа.