“СЭРГЭЛЭН СУМЫН ХҮҮХДИЙН АНХДУГААР ЧУУЛГАН”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

Сумын хүүхдүүдийн санал, санаачлагыг сумын бодлого шийдвэрт тусгах, хамран сургалтын хувийг нэмэгдүүлэх, сумын “Хүүхдийн Элч”-ийг сонгох зорилгоор 2017 оны 5-р сарын 27-ны өдөр Хүүхдийн Анхдугаар Чуулганыг зохион байгуулав.
Чуулганд сумын сургууль, цэцэрлэгт хамрагддаг 40 хүүхэд, 5 багаас сумын харъалалтай боловч суманд суралцдаггүй 50 хүүхэд нийт 90 хүүхэд оролцлоо.
Сумын хүүхдийн чуулганд олон жил хүүхдийн байгууллага, пионерийн удирдагчаар ажилласан ахмад багш Ж.Түгээмэл оролцож сумын хүүхдийн байгуулагын түүхэн замналын талаар мэдээлэл хийв.
Чуулганы үйл ажиллагаанд зориулж Сумын дунд сургууль, Алтантүлхүүр цэцэрлэг хамтарч нэгдсэн концерт тоглолоо.
Сэргэлэн сумын хүүхдийн Чуулганаар сумын “Хүүхдийн элч”-ийг өргөмжлөв. Сэргэлэн сумын “Хүүхдийн Элч”-ээр УИХ-ын гишүүн А.Сүхбат сонгогдлоо.
Уг Чуулганыг угтан цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд “Миний дуртай тоглоом” сэдвээр зарласан гар зургийн уралдаанд З.Соёмбо, 1-5, 6-9 ангиудын дунд “Би гэр бүлдээ үүнийг хүсдэг” сэдвээр зарласан гар зургийн уралдаанд Э.Амгаланбаатар, Б.Ариунбаатар, 1-5, 6-9 ангиудын дунд “Миний ирээдүй” сэдвээр зарласан зохион бичлэгийн уралдаанд Ц.Гэрэлзаяа, Б.Номин-Эрдэнэ, 10-12 ангиудын дунд “Миний сум” сэдвээр зарласан эсээ бичлэгийн уралдаанд Ч.Отгонсувд нар тэргүүн байр эзэллээ. Эдгээр хүүхдүүд болон нийт чуулганд оролцсон хүүхдүүдэд гарын бэлэг гардуулан өглөө.
Хүүхдийн чуулганаар хэлэлцсэн асуудлуудыг сумын бодлого шийдвэрт тусгаж ажиллахаа сумын удирдлагууд илэрхийлснээр чуулганы үйл ажиллагаа өндөрлөв.