ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГРҮҮЛЛЭЭ

     Ахмадын баяраар хийгдсэн ажил:  Жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг Ахмадын баярыг 10-01 нд Баярын үйл ажиллагааг нээж Сумын засаг дарга ,Ахмадын хороон дарга ,АДЗөвлөлийн нарийн бичгийн дарга үг хэлснээр эхэлсэн бөгөөд дараахи үе шаттайгаар явууллаа. Ахмадын дунд дуу бүжгийн  тэмцээн , чөлөөт бүжиг

Ахмадын дунд сугалаа, шагнал өргөмжлөл гардууллаа.  сугалаанд 1-р багийн А. Цогтбаатар , 4-р багийн М.Баасанжаргал.4-р багийн Х.Эрдэнэцэцэг ,4-р багийн С.Цэвэлмаа ,5-р багийн Б. Нансалмаа нарт  сугалаанд хожсон ,  бэлэг дурсгалын зүйл  гардууллаа. ХАА,МАА,Төсвийн байгууллагад  Олон жил үр бүтээлтэй ажиллаж тэтгэвэртээ гарсан 1-р багийн ахмад Равжирт аймгийн засаг даргын хүндэт  жуух бичиг , 4-р багийн Думаад ,Эрүүл мэндийн яамны тэргүүн ,

1-р багийн Т.Жавзанд аймгийн засаг даргын хүндэт тэмдэг гардуулж , Шагнал авсан ахмадуудад мэндчилгээ дэвшүүлж сургуулийн үйлчлэгч Ц.Нарангарав , АДЗөвлөлийн гишүүн Н.Рэгжидмаа ,Хүн эмнэлгийн сувилагч Оюунбилэг нар  ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

АДЗөвлөлийн гишүүд хийсэн ажил хийх гэж байгаа ажлынхаа төлөвлөгөөг танилцуулж АДЗөвлөлийн нарийн бичгийн  дарга Р.Баярсайхан Ахмад настны тухай хуулийн талаар товчхон танилцууллаа .Зорилтот бүлгийн 4 ахмад настанд  тус тус 50.000 төгрөг  1-р багийн ХЭАА эрхэлдэг М.Мөнгөнцэцэг  гардууллаа . Сумын Уугуул нутгийн зөвлөлийн  гишүүн Ч.Энхтуяа  Ахмадын баярт оролцсон 185 ахмад настанд гарын бэлэг гардууллаа.

Ахмадын хороонд хандивын данс нээж Ахмад настан Баянмөнхбат 200000 мянган төгрөг хандивлалаа.