СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЧИЛДЭГ ХҮНСНИЙ ДЭЛГҮҮР, БАР, ЗООГИЙН ГАЗРУУДАД ХИЙСЭН ДАХИН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН ТАЙЛАН

 

МУ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх  тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх үндэсний хөтөлбөр, сумын засаг даргын захирамжийн хэрэгжилт, ГХУСАЗЗ-ийн 2016 оны 03 сарын 28-ны өдрийн удирдамжийн дагуу сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчилгээ үзүүлж буй хүнсний дэлгүүр, бар зоогийн газруудад дахин хяналт шалгалт хийлээ. Энэ шалгалтаар ХЭАХН-ийн салбар зөвлөлийн дарга С.Оюунсүрэн, ТЗХЭЗ-н мэргэжилтэн Б.Тэмүүлэн, Хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Л.Сансарцэцэг, Хэсгийн төлөөлөгч М.Алтансүх, Цагдаа Б.Энхбат нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдав.

 Хяналт, шалгалтын явцад хийгдсэн ажлууд:

1.Согтууруулах ундаагаар үйлчилгээ үзүүлж буй хүнсний дэлгүүр, бар, зоогийн газруудын тусгай зөвшөөрөл

2.Худалдаж буй архины төрөл, падаантай нь тулгаж он сарыг үзэх Эрүүл ахуйн улсын байцаагчийн дүгнэлттэй эсэх

3.Онцгой албан татварын  хаяг, шог, анхааруулга байгаа эсэх

4.Тамхины тусгай зөвшөөрөл буюу тамхийг  ширхэглэн зарж байгаа эсэх

5.Худалдааны стандарт, үйлчилгээний соёл

6.Ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж,  НДШ төлж, цалин хөлс олгож байгаа эсэхэд

 7. Сумын худалдаа нийтийн хоолны газруудад MNS 4946:2005, 5021:2007 улсын стандартын хөндлөнгийн хяналт хийж, баллаар түвшин тогтоож, тандалт хийх

  1. Эгч дүүс хүнсний дэлгүүр

    Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаж өмнө өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж ажилласан байна.

  2. Ган зам хүнсний дэлгүүр

    Тохирлын гэрчилгээ, тамхины зөвшөөрөл, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байсан өгсөн үүрэг даалгаварыг биелүүлсэн байсан.

  3. Ундрам хүнсний дэлгүүр

    Шалгалтаар явахад Ундрам хүнсний дэлгүүр нь ямар нэгэн зөрчилгүй, бүх бичиг баримт нь бүрэн гүйцэт байсан боловч бүтээгдэхүүнд шалгалт хийхэд дараахь зөрчил илэрлээ.

    • Jammy печень-2ш 2015.12.16 хугацаа дууссан 3200*2=6400
    • Тейсти бэлэн хоол-12ш 2015.12.17 хугацаа дууссан 1920*12=23400
    • Porc noodle бэлэн хоол жижиг-3ш 2016.01.29 хугацаа дууссан 1600*3=4800
    • Монфрэш жижиг сүү-8ш 2016.02.14 хугацаа дууссан 400*8=5600
    • Шоколадтай сүү-2ш 2016.03.29 хугацаа дууссан 960*2=1920
    • HARIBO-2ш 2016.01.14 хугацаа дууссан 3200*2=6400
    • Best хачир-4ш 1000*4=4000
    • Нутаг архи 0.75-1ш 6800
    • Цагаан архи 0.5-1ш 8000
    • Эзэн чингис архи 0.5-2ш 5000*2=1000

      Иймд 10 нэр төрлийн 37 ширхэг 77320 төгрөгийн үнэ бүхий хугацаа дууссан барааг хураалаа. 4 ширхэг архины шинжилгээний бичиг байхгүй байсан тул хураан авлаа.

       

  4. Эйч Эм Жэй Си хүнсний дэлгүүр

    Шалгалтаар явахад Эйч Эм Жэй Си хүнсний дэлгүүр нь ямар нэгэн зөрчилгүй, бүх бичиг баримт нь бүрэн гүйцэт байлаа.

     

  5. Эйч Эм Жэй Си цайны газар

    Тус цайны газар нь А болон Б корпустай ямар нэгэн зөрчилгүй, бүх бичиг баримт нь бүрэн гүйцэт байлаа.

     

    ЭЗ ХХК цайны газар

    Шалгалтаар явахад МЭЗ ХХК цайны газар нь  ямар нэгэн зөрчилгүй, бүх бичиг баримт нь бүрэн гүйцэт байлаа.

     

  6. Далан хярт мухлаг

    Шалгалтаар явахад уг мухлагийн тохирлын гэрчилгээг сунгуулах гээд аваад явсан гэж байлаа. Бусад бичиг баримт бүрэн ямар нэгэн зөрчилгүй байв.

     

  7. Баян зүрх ээж хоршоо хүнсний дэлгүүр

    Шалгалтаар явахад Баян зүрх ээж хоршоо хүнсний дэлгүүр нь ямар нэгэн зөрчилгүй, бүх бичиг баримт нь бүрэн гүйцэт байлаа.

     

  8. Хөшгийн уулс ирээдүй хүнсний дэлгүүр

Шалгалтаар явахад Хөшгийн уулс ирээдүй хүнсний дэлгүүр

нь ямар нэгэн зөрчилгүй, бүх бичиг баримт нь бүрэн гүйцэт байлаа.

 

 

 

               ТАЙЛАН БИЧСЭН:

                ХАА-н мэргэжилтэн                        Л.Сансарцэцэг