• Нэг цонхны үйлчилгээний мэдээ:  2018.12.17

         2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нэг цонхны үйлчилгээг танхимаар 4048 иргэнд, 340 удаагийн явуулын үйлчилгээг 5573 иргэнд тус тус хүргэж 304 санал гомдол ирснээс  264 санал гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэлээ.

             Наториатын орлого: 12-р сарын 17-ны байдлаар нотариатын 8 төрлийн үйлчилгээг 238 хүнд хүргэж 1166.1 мянган төгрөг, Иргэний бүртгэлээр 319 хүнд үйлчилж орон нутгийн орлогод 1450.8 мянган төгрөгийг  тус тус төвлөрүүлээд байна. Мөн байгаль орчны хяналтын чиглэлээр илэрсэн зөрчилд 2430.0 мянган төгрөгийн захиргааны арга хэмжээ ногдуулж, илэрсэн зөрчлийг бүрэн арилгалаа.

          - Бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан оготно устгах ажлыг 5 багийн нутагт нийт 3.2 мян га талбайд 7.5 тонн хордуулсан будаа цацаж шатахууны зардалд 800.0 мянган төгрөг зарцуулж ажиллалаа. Мөн 2,4 дүгээр багийн нутагт 10 мянган га газарт 2 тонн хордуулсан будаа цацаж шатаууны зардалд 1000.0 төгрөг зарцууллаа.

            - Шүлхийн вакцинийг 8900 толгой үхэрт тарихаас 8025 толгой үхэрт тариж биелэлт 90,1%-тай байна.

            - Бурцлёзийн вакцинийг 27928 толгой төлд хийхээс 14243 толгой төлд хийж биелэлт 51%-тай байна.

           - Сумын хэмжээнд мал аж ахуйн өвөлжилт 85%-ийн биелэлттэй дүгнэгдсэн. Иргэд 815тонн өвс, 15тонн үйлдвэрийн тэжээл бэлдсэн. Сумын нөөцөд 10тонн үйлдвэрийн тэжээл, 40 тонн өвс нөөцөлсөн.

           - 2018 оны 05 дүгээр сарын 25-ны байдлаар  сумын хэмжээнд 30 удаагийн дуудлага хүлээн авч цас, шаварт суусан 34 авто машин, 65 иргэнд аврах тусламж үзүүлж 2000.0 /хоёр сая/ төгрөгийн шатахуун зарцуулж ажиллалаа.