Сувилахуйн тусламж үйлчилгээний талаар сувилахуйн багийн хурлыг нийт-3 удаа хийж хийх ажлаа төлөвлөн удирдамж боловсруулан COPE буюу “үйлчлүүлэгчдэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэгчийн үр дүнтэй үйлчилгээ” гэсэн чанар сайжруулах асуудлааролон улсад туршин баталгаажуулсан өвөрмөц аргыг ашиглан ард иргэддээ тусламж үйлчилгээг 04 сарын 05-наас 04 сарын 24-ны өдөр хүртэл үзүүллээ.Үүнд:

 Аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулатори тасгын сувилагч нар ЭМТ-д ирж 1 хоног ажиллаж туршлага солилцсон.Үүнд:

АНЭ-ийн Чих хамар хоолойн сувилагч “чих хуурайшуулах” дадлага сургалт” зохион байгуулсан.

 АНЭ-ийн Сахарын сувилагч “хөлийн асаргаа сувилгаа” сэдвээр сургалт явуулсан мөн 4 сувилагч, 17 иргэнд сахар үзсэн.

АНЭ-ийн Хавдрын сувилагчтай хамтран хавдартай 1 иргэний гэрээр сувилгаа үзүүлэн хооллолтын зөвлөгөө өгсөн. Мөн 329-р тушаалын хэрэгжилтэнд зөвлөгөө авсан.

СЭМТ-ийн ахлах сувилагч “багаар ажиллах” сэдвээр сургалт зохион явуулсан.

 

”Сувилагчийн нэг өдөр”өдөрлөгөөр  гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээг 6 иргэнд үзүүлэлээ

Урьдчилан сэргийлэх сургалт 1 удаа 8 хүүхдэд, сурталчилгааг 1 удаа 13 хүүхдэд зохион байгуулсан.  

АЭМГ-аас зохион байгуулсан Удирдлага манлайлал 3 өдрийн сургалтанд хамрагдаж мэдлэг мэргэжлээ сэргээж мэдэхгүй зүйлээ мэдэж авсан.

Сувилгааны ижил мэргэжилтэнийн үзлэгийг 2018.04.20-нд 1 өвчинтөнд хийсэн.