3-р улирлын эрх зүйн сургалт зохион байгуулсан ажлын тайлан

2016.10.25                                                                                                             Эрдэнэ-Уул

           2016 оны төрийн албан хаагчдад явуулах эрх зүйн сургалт сурталчилгааны төлөвлөгөөг 2016 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр батлуулан сургалтаа зохион байгуулж байна. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сонгуулийн хорооны дарга С.Ганчимэг, нарийн бичгийн дарга С.Ундрахбат нар сонгууль зохион байгуулах 30 төрийн албан хаагчдад Сонгуулийн тухай хуулиар сургалт хийж ахлах зохион байгуулагч, зохион байгуулагчийн үнэмлэх гардуулан өглөө.

 

            2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Санхүүгийн албаны дарга Б.Одбилэг төсөвт байгууллагуудын нягтлан бодогч, няравуудад санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэх талаар сургалт зохион байгууллаа.

 

 

            2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Төв аймаг дахь Нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн зөвлөлийн салбарын зохицуулагч Ц.Батсайхантай хамтарч “Архигүй ирээдүйн төлөө хамтдаа” 1 сарын аяны хүрээнд төрийн байгууллагуудын албан хаагчдад 4 цагийн сургалтыг зохион байгууллаа.

 

 

                          ТАЙЛАН БИЧСЭН:

                           ТЗХЭЗМ                                  Ц.ДЭЛГЭРСАЙХАН

                    

                          ТАНИЛЦСАН:

                           ЗДТГ-ЫН ДАРГА                           С.ГАНЧИМЭГ