“Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хууль тогтоомж”

 товч тайлан

                                                                                                  

            2016 оныг аймгийн хэмжээнд “Хэрэглэгч-Баялаг бүтээгчдийн жил” болгон зарласантай холбогдуулан “Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хууль тогтоомж” сэдвээр 10 хоногийн аянг зохион байгууллаа.

            Засаг даргын тамгын газар

“Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хууль тогтоомж”  эрх зүйн сургалтын удирдамж боловсруулан байгууллагынхаа 10 албан хаагчдад хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулиар сургалт зохион байгуулж 5 төсвийн байгууллагад уг хуулиар 50 ширхэг гарын авлага тараалаа.

Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах зорилгоор сумын дэлгүүр, зоогийн газруудаар явж хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар явахад “Хангай” хүнсний дэлгүүрийн согтууруулах ундааны зөвшөөрөл 2015 оны 11 дүгээр сарын 15-нд дууссан, архи согтууруулах ундаагаа зарсан хэвээр байсныг сануулга өгч, архи, пивийг нь лангуун дээрээс нь буулган зөвшөөрлөө авталаа зарж болохгүйг анхааруулан гарын үсэг зурууллаа. “Довын хайрхан” мини маркетад шалгалт хийхэд ямарч зөрчилгүй үлгэр жишээч дэлгүүрээр шалгарлаа.

Сумын цэцэрлэг, сургууль, эмнэлгийн үдийн цай хөтөлбөрт MNS 4946:2005 стандартын дагуу 2016 оны 03 дугаар сарын 01-ны өдөр хяналт шалгалт хийхэд цэцэрлэг 88,1% буюу хангалттай, эмнэлэг 83% буюу хангалттай, сургууль 75,2 буюу дунд эрсдэлтэй гэж дүгнэгдлээ. Мөн Засгийн газрын 496-р тогтоолын дагуу хуванцар сав, суулгад хүнсний бүтээгдэхүүнийг хадгалахыг хориглосон тухай санууллаа.

 Дунд сургууль

            Сургуулийн бүх багш ажилчдыг 3-н баг болгон хуваан тодорхой нэг нэг хуулиудыг баг болгон хариуцуулж өгч судлууллаа.

Судалсан хуулиудаараа багууд сургуулийн багш хөгжлийн танхимд нөгөө багууддаа сургалт явуулж харилцан мэдлэг боловсролоо солилцлоо.

Сургуулийн нийт багш ажилчдын дунд судалсан хуулиудаар нь АХА тэмцээнийг зохион байгуулж явууллаа. Үүнд: 3а ангийн багш Тогтуур тэргүүн байр эзэллээ.

            Цэцэрлэг

            2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр “Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хууль тогтоомж” сэдэвт сургалтыг ажилчидын дунд зохион байгуулав. Нярав Л.Оюунсүрэн нь ”Эрүүл ахуйн тухай хууль”, Туслах багш Д.Оюунчимэг нь “Хүнсний тухай хууль”,  Эмч Д.Алтантуяа  “Өрсөлдөөний тухай хууль”-аар  тус тус сургалт зохион байгуулав.

            Соёлын төв

Аяны хүрээнд байгууллагынхаа ажилчдын хүрээнд “Хэрэглэгчийн эрх”-ийн талаар харилцан ярилцаж өөрсдийн мэдлэгийн хүрээг нэмэгдүүллээ.

Мөн номын сангаар үйлчлүүлж байгаа иргэдэд аяны хүрээнд зохиогдож байгаа ажлуудаас танилцуулан хуулийн хүрээнд зохих мэдлэг олгох талаар ажиллалаа.

Сумын хэмжээнд баялаг бүтээгчид хэр олон байгааг эрэлхийлэн тэднийг сурталчлах хийж буй бүтээгдэхүүнийг нь дэмжин хамтран ажиллах талаар ярилцлаа. Үүний дагуу сумын 4-р багийн иргэн Цэцэгмаагийн хялгасаар хийж буй бүх зүйлийг хөдөөгийн багаар урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулахдаа сурталчилж байхаар боллоо.

 

 

ТАЙЛАН БИЧСЭН:

ТЗХЭЗМ                              Ц.ДЭЛГЭРСАЙХАН