МОНГОЛ БАХАРХАЛЫН ӨДРИЙГ УГТАН СУМЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖЛЫН ТАЙЛАН

2016.11.07                                                                                                      ЭРДЭНЭ-УУЛ

Сумын Засаг Даргын Тамгын Газраас Монгол Бахархалын өдрийг угтан сумын төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд шатар, даам, дартс, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнүүдийг 2016 оны 11-р сарын 2-ноос 2016 оны 11-р сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулав. Зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд сумын ЗДТГ, Дунд сургууль, Цэцэрлэг, Соёлын Төв, Төрийн банкны ажилтан албан хаагчид идэвхтэй оролцов.

Шатрын тэмцээнд байгууллага тус бүрээс эрэгтэй, эмэгтэй 2 тамирчид оролцсон бөгөөд шатрын эрэгтэй төрөлд дунд сургуулийн багш Л.Баасанцэрэн, эмэгтэй төрөлд ЗДТГ-ын дарга С.Ганчимэг, даамны эрэгтэй төрөлд ЗДТГ-ын жолооч Д.Мөнхбаяр, эмэгтэй төрөлд дунд сургуулийн сургалтын менежер Н.Зина нар тэргүүн байр эзэлсэн.

Мөн ширээний теннисний эрэгтэй төрөлд Эрүүл мэндийн төвийн статистикч бага эмч Б.Мөнхсайхан, эмэгтэй төрөлд ЗДТГ-ын газрын даамал М.Аззаяа, дартсны багийн төрөлд ЗДТГ тус тус тэргүүлсэн.

Гар бөмбөгийн тэмцээнд төрийн байгууллагуудаас нийт 7 баг тамирчид оролцсон бөгөөд 3-р байрыг ЭМТ-ийн баг, 2-р байрыг Дунд сургуулийн 1-р баг, 1-р байрыг ЗДТГ-ын 1-р баг тус тус эзлэв.

Сагсан бөмбөгийн тэмцээнд 3-р байрыг Соёл-цэцэрлэг-төрийн банкны баг, 2-р байрыг Дунд сургуулийн баг, 1-р байрыг ЗДТГ-ын 1-р баг тус тус эзлэв.

Багийн нэгдсэн дүнгээр Соёл-Цэцэрлэг-Төрийн банкны баг тамирчид 3 байр, Сургуулийн баг тамирчид 2-р байр, ЗДТГ-ын баг тамирчид 1-р байрт шалгарлаа.

Баг тамирчдын дүнг нэгтгэн шагнал гардуулах үеэр байгууллага тус бүрээс хөгжөөнт тоглоом бэлдэн ирж иргэдийг хамарсан арга хэмжээ зохион байгуулснаар Монгол Бахархалын өдрийг угтан сумын төрийн байгууллагуудын дунд зохион байгуулсан тэмцээн өндөрлөв.

 

 

 

 

Тайлан гаргасан НБА:                                   С.Ундрахбат