• МУГЖ 1945 он, Төрийн шагнал 1947 он, 1951 он, АЖ 1969 он

    1949 онд "Ийм нэгэн хаан байжээ." жүжиг туурвисан учир БНМАУ-ын Төрийн шагнал хүртсэн. 1951 онд БНМАУ Төрийн дуулал туурвисан учир БНМАУ-ын Төрийн шагнал 2 дахь удаагаа, 1969 онд БНМАУ-ын Ардын жүжигчин цол хүрсэн.

    1919 онд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Тариалант” гэдэг газар төрсөн. 1941-1954 онд Улсын төв театрт хөгжмийн удирдаач, 1954-1956 онд Ленинград хотын хөгжмийн их Сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид суралцаж, 1956-1957 онд Баян-Өлгий аймгийн хөгжимт драмын театрт уран сайхны удирдагч, 1958-1962 онд Бээжин хотын хөгжмийн их сургууль төгссөн. 1962-1981 онд Улсын дуурь бүжгийн театрт хөгжмийн зохиолч, найруулагч, 1981-1982 онд Дорнод аймгийн хөгжимт драмын театрт уран сайхны удирдагч, 1983 оноос "Монгол кино" үйлдвэрийн хөгжмийн ерөнхий редактороор ажиллаж байв.

    Уран бүтээлийн жагсаалт

    1.Дуурь:

    "Учиртай гурван толгой" 1942, "Жаргалын, зам"   1951,    "Тэмцэл"   1965,    "Амарсанаа” 1970, "Мартагдашгүй 42 хоног" 1974
    2.Балет:
    "Шуурга" /нэг   булэгт/ 1963,    "Нуурын домог" 1968
    3.Симфони зохиол:
    “Хасбаатар” симфони найраглал 1962, "Миний эх орон" симфони удиртгал 1965,
    4.Цөөхүүл хөгжим:
    "Хэнтийн  өндөр ууланд" хийлийн  гоцлол 1947, "Виолончелъ  төгөлдөр хуурын  аяз"1955
    5.Хөгжимт жүжиг:
    "Шарай  голын  гурван  хаан", "Мандухай цэцэн хатан", "Жаргалыг хүссэн Мөнхөө”, "Ийм  нэгэн хаан  байжээ", "Амарсанаа", "Далан худалч", "Талын баатар"
    6.Киноны хөгжим:
    "Цогт    тайж"    1945, "Говъ    Хянганд тулалдсан нь" 1981,  "Ацаг шүдний зөрүү"1985,7. “БНМАУ-ын Төрийн дуулал” /Л.Мөрдоржийн хамт/, “Монгол нутаг”, “Сүхбаатарын туг”, “Ардын намын туг”, “Энх тайвны тухай эхийн дуу” зэрэг 40 орчим дуу зохиожээ.