Нийгмийн даатгалын хууль тогтоомж,Халамжийн хууль тогтоомж ,ХАБЭАсарын аяны ,”Хөдөлмөр  амьдралын үндэс “сарын аяны  үйл ажиллагааг сурталчлах  өдөрлөгийг Сэргэлэн суманд 2018 оны 4-р сарын 20-ний өдрийн 10 цагаас 1-р багийн байранд зохион байгууллаа.

 Өдөрлөг зохион байгуулах удирдамж,  төсвийг сумын Тамгын газрын даргаар батлуулан сумын Засаг даргын захирамж гарган шатахууны, гарын авлага материал хэвлүүлэх зардлыг шийдэн санхүүгийн дэмжлэг  үзүүлсэн.

 Тус өдөрлөгийн үйл ажиллагаанд ЗДТГазрын мэргэжилтэнүүд, 5-н багийн Засаг дарга иргэдийн төлөөлөл, сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг томоохон ажил олгогчийн төлөөлөл /Мөнхийн Баян гал ХХК, Монгол агро рейскаль ХХК, Мак ХХК-ний/ оролцсон.

Хөтөлбөрийн дагуу үйл ажиллагааг нээж иргэдэд өдөрлөгийн удирдамжийг танилцуулан иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын үйл ажиллагаа Хөдөлмөр халамжийн үйл ажиллагааг  таниулах, үйлчилгээг нэг дороос үзүүлэх, нийгмйн даатгалын ач холбогдол, Халамжийн  тэтгэвэр, тэтгэмжийн талаарх ойлголт өгөх, хууль тогтоомж, эрх зүйн актуудыг тайлбарлан, мэдээлэл, зөвлөгөө өгөх, иргэдийн санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэн, Ажил хайгч иргэний бүртгэлт бүртгэх  ,танилцуулан  идэвхтэй ороолцохыг уриалсан.

ХХҮЕГазар харьяа хэлтсээс шинээр батлагдсан хууль тогтоомж дүрэм журам зааврыг иргэд даатгуулагчдад үзүүлэх зорилгоор нэгтгэн гаргасан шторк, мэдээллийг танилцуулан  мөн өөрийн бэлтгэсэн мэдээллийг хүргэн гарын авлага, материалыг тараан тайлбар мэдээлэл хийн ажилласан.

   Тус өдөрлөгийн үйл ажиллагаанд нийт  5 багийн 60 иргэн хамрагдаснаар Хөдөлмөр Халамжийн  талаар мэдээлэлэл авахаар 49 иргэн буюу 81,6 хувийг , Ажил хайгч иргэний бүртгэлд  5 иргэн буюу 8,3 хувийг , тус тус эзэллээ.

 Мөн сумын ЭМТөвтэй хамтран эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдахаар Зорилтот бүлгийн 18 иргэн  үзлэг шинжилгээнд хамрагдаж зөвлөгөө авч хямдралтай эмээр үйлчилч  иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулан дэвтэр дээр  баталгаажуулж ажиллласан.

 

 Сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагагаа явуулдаг  Мөнхий баян гал ХХК, Монгол агро рейскаль ХХК, Мак ХХК- ний удирдлага, нябо нартай уулзан Ажлын байрны захиалга авч ,Монгол агро рейскаль ХХК-д ажилд зуучилсан 11 иргэдийн төлөөлөлтэй ажлын байранд нь орж ажлын  нөхцөл байдалтай танилцаж ХАБЭА хариуцсан Цахилгааны инженер Салдан Хүанысбек ,Мөнхийн баян гал ХХК-ийн хүний нөөцийн ажилтан Болорцэцэг нартай уулзаж ХАБЭА-ийн талаар ажлын байрны талаар ярилцаж саналаа солилцож 1 өдөр ажиллаа .


 

 Тус өдөрлөгийн үр дүн, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшүүлэх зорилгоор иргэдийн дунд АХА тэмцээн зохион байгуулж 3-н байр эзлүүлэн шагнаж урамшууллаа.