• Өвөл болж нэгдлийн адуу оторт гарахад малчинд адуучинд амьны хэдээ дайж захин явуулж хатуу цаг өнгөрөхөөр адуугаа авдагсан. Эр хүн адуун дээрээ очиход хийморь сэргэнэ. Тэр тусмаа эр унага гарсан байвал тун ч их бэлэгшээн шинжиж хардагдаа. Тэр жил Сэргэлэн сумын уяач Очирын Маар өвөл адуугаа ханан Төмөрбаатарын суурьт тавьж хавар авлаа. Тэхэд Мишгийн адууны Галшарын гаралтай гэх том бор хээр гүүнээс эр хээр унага гарсан байв. (Хээр гүүний өвөг эцэг нь паргиа Гомбосүрэнгийн хээр гэж том хээр азарга майн баяраар их настай уралдуулахад айрагдаад ирдэг байжээ) Хээр унаганы эцэг нь Даваанэрэн начингийн хүрэн халзан азарганы төл цавьдар халзан азарга байсан юм. Маар энэ хоёрын дундаас яавч зүгээр адуу гарахгүй гэж бодов. Зун гүүгээ барьчихаад байтал адуучин баяраа буугаад мордохдоо “Маар гуай таны хээр гүүний хээр унага босоо төрсөн юм шүү. Нэг өдөр шуурга тавимаар болоод байхаар нь адуугаа хумьж дээш нь шахаж байлаа. Танай хэдийг Уртын ам өгсүүлээд тууж явтал хээр гүү унагалах гээд ус нь гарчихсан байв. Хээр гүү ч явдал дундаа унагалав. Унага эхээсээ унжин эхлээд урд хоёр хөлөөрөө газар тултал төдхөн бөгс гарж дөрвөн хөл дээрээ босоо төрсөн юм даа” гэж хэлэв. Маар энэ тухай хүнд ярьсангүй. Хойтон жил нь 1977 онд хээр даагийг шонх Чогдон уяж улсын наадамд аман хүзүүдүүлэв. Соёолондоо их хурдан байлаа. Тэгэхэд Сэргэлэнгийн Одын хонгор, ээрүү Жамъянгийн хонгор, Хэнмэдэхийн саарал соёолонгууд их хурдан байлаа. Гэвч Маарын хээр энэ гурвыг давхил бүрдээ өнгөлсөөр баяж. Наадмын өмнөхөн нэлээд халамцсан Маар ердөө чөдөрлөж үзээгүй соёолон азаргаа чөдөрлөж орхисон байв.  Маргааш нь болоход гурван хөл нь пэмбийтэл хавдсан байсан учир тэр жилээ давхиулсангүй. Тэр наадамд нөгөө гурван соёолон нь айрагдсан гэдэг.

    Маар хээр азаргаа 69 жилийн ойгоор түрүүлгэж улмаар зургаа айрагдуулсан юм. Маарынх ганц гэрээр голдуу байна. Хээр азаргандаа ганцааранд нь давхил өгч сунгаанаар голдуу морьтой нийлүүлнэ.  1983 онд аймгийн 60 жилийн ой болох гэж байв. Тэр жил долооны сунгаанаар Сэргэлэн сум наадмаа хийж Дундговь аймгийн морьд ирж өргөн наадам болов. Наадмаар сунайсан урт улаан хээр адуу салхи шиг орж ирэхэд хүмүүс “Давхил нь адуу адуунаас ондоон юм. Их томорч харагдахаас гадна их хол сунаж харайдаг юм байна.” гэж ярьж байв. Тэр өглөө нутгийн Цэдэв гэдэг хүн Маарынд буухдаа “Чи азаргаа явуулаад нэмэргүй. Ийм тарган азарга няцарна” гэлээ. Азарга мордоход хээр азарга ч мордож Цэдэв машинтай дагажээ. Азарга гарааны зурхайгаас эргэхэд хээр азарга сүүл хэрд гарж газрын дунд ороход дундаас дээш гарж байна гэнэ. Тэгээд л гараад явчихаж. Цэдэв хээр азаргийг түрүүлэн түрүүлтэл дагаад Маар дээр очиж “Чиний энэ ёстой бузар амьтан юмдаа” гээд толгой сэгсрэн яваад өгсөн гэдэг.

    Маар хээр азарганыхаа хоолыг ер хасдаггүй тарган туранхай аль ч ирэн дээр нь онгойлгож уядаг. Тэрбээр хээр азаргаа 18 настайд нь 1993 онд Төв аймгийн 70 жилийн ойд уяж түрүүлгэсэн боловч азарга будилсан гээд хасагджээ. 1994 онд 19 настайдаа улсын их баяр наадамд бүдчин орж ирж айрагдан зодог тайлсан юм. Энэ хээр азарга босоодуу ястай, чихний үзүүр нарын болоод урт, толгойны хэв гоёмсог түүшүү өргөн, хоёр хаандаа нэвт төө илүү эргүүлэгтэй сүвээний орчмоо олом татсан юм шиг урт нэвт эргүүлэгтэй адуу. Хээр азарганы төлөөс Сэрэглэнгийн Чунаг, Баян-Өнжүүлийн Жүгдэр нар азарга тависан байна. 1996 оны улсын наадамд соёлонд түрүүлсэн Хэнмэдэхийн хар үрээ хээр азарганы төрсөн дүүгээс нь гарчээ. Маарын хээр азарга суултгүй ардаасаа гүйцэгдэх дургүй ер эцсээ хүртэл урагшаа тэмүүлдэг адуу юм.
    Амжилт:
    1994 оны Нохой жил Ардын хувьсгалын 73 жилийн ойн Үндэсний их баяр наадам. Энэ наадамд МУАУяач О.Маарын Түмний эх хээр азарга 17 настайдаа айрагдсан ба мөн Дундговь аймгийн Дэрэн сумын уяач Г.Бачулуун МУМУяачын болзол хангаж, МУТМУяач Ц.Аюуш бага насны 3 адуу айрагдуулсан юм.
    Энэ үед Рэнцэндорж гуайн хар азарга ид хурдан байж Маарын хээрийг яг бариан дээр дийлж түрүүлсэн юм. Энэ наадмаар Сэрээтрийн Гийнаа МУАУяач цол хүртсэн билээ...
    Ардын хувьсгалын 69 жилийн ойн Үндэсний их баяр наадам
    Рэндамбын Саарал морь бол Баянбараатын Буурлуудын угшильтай, Жамбагаар дамжин хойшоо гарсан гэдэг. - Манлай уяач Ганжуурын Сундуй гуайн өөрийн унаган хоёр сайн зээрд морь байсан. Нэг нь сартай, нөгөө нь саргүй, хоёулаа дөрвөн хөл нь цагаан. Тиймийн учир ийнхүү нэршсэн. - Баянцагааны жаал Банзрагчийн Толбот-ын үр нэгэн сайн Бор азрага Сэргэлэнгийн Ядамсүрэнд байсан. Түүний төл ах дүү хоёр хурдан бор азрага байсны нэг нь энэ. Сүүлдээ Шөнх Цэдэнд очсон. Нөгөө нь Сумъяасүрэнгийн Бор, сүүлдээ Пунцагбалжирт очсон. - Хардэл жанжин бэйсийн Элбэг хээрийн угшильтай энэ азрага Буянт-Ухаад ганцхан удаа ирсэн нь энэ. Эзэн нь Хардэл бэйсийн зээ удмын хүн, Хэнтий аймгийн Алдарт уяач Мажаагийн Мягмаржав. - Хорлоодой гуай бол Монголын ганц эмэгтэй Алдарт уяач. Хүү Мягмардорж нь морьдоо сайн уядаг байлаа.

    Нямжавын Хул азраганы үр төлөөс Хэнтийн Галшар руу гарсан. Энэ бол тэндхийхэн баруун зүгээс адуу аваачсан бараг анхны тохиолдол болов уу. - Данзанням гуайн Бага хээр морь нь энэ.- Төмөр замын Түвдэнгийн Хилэн хар ийнхүү бага дөрвөн насандаа айраг алгасалгүй хурдаллаа. Аман хүзүүдсэн Зээрд морь, энэ Хонгор халзан хоёр хоёул Манлай уяач Ганжуурын Сундуй гуайн унаган морьд. - Морин тойруулгын Хилэн хар ийнхүү бага гурван насандаа айрагдсан. - Сэлэнгэ Баруунхараагийн уяач Орос хэмээх Дамбын Болд бол Монгол Улсын Алдарт уяач, аймгийн арслан цолтой бөх хүн. Энэ жил улсын наадамд өөрөө 4 давсан. Ер нь гурван удаа 4 давсан юм гэдэг. Улсын Алдарт уяач Өлзийжаргал тэд энэ жил хамт морь уяж ирсэн билээ. - Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Монголын радиогийн сэтгүүлч Дашболхойн Дамбадаржаа бол яах аргагүй уяач хүн.

    Ж.Мөнхбат аврагаас М.Данзанням гуай Хүрэн азрага аваад анх түрүүлгэв. Ер нь нийт 4 түрүүлж, нэг айрагдаж, 1 зургаалсан юм. Өнгөрсөн зууны тэргүүн хурднуудын нэг яах аргагүй мөн дөг. - Алдарт их Маарын Хээр. Улс болоод улсын чанартай наадамд 2 түрүүлж, 6 айрагдсан. Даваанэрэнгийн Хүрэн халзан азраганы үрийн үр. - Галшарын Балдайн Санжаа гуайн унаган энэ Хонгор азрага шүдлэнгээсээ эхлэн улсын наадамд 6 уралдахдаа 5 айрагдсан. Ганц соёолондоо 10-т давхисан. 9-тэйдээ азрагатай ноцолдоод хөлгүй болсон. Долоон настайдаа буюу энэ жил бараг л түрүүлсэн юм шүү. - Дорнойн Сундуй гуайн Бага цоохор. Энэ үед Сэргэлэн сум ийм идэрхэн гурван хурдан азрагатай гайхуулж байлаа. - Өнжүүлийн уугуул Өвгөнхүү уяач энэ үед ийнхүү цоорч байлаа. - Морин тойруулгын Харцага бор ийнхүү бага гурван насандаа айрагдав.

    Баянцагаан угшлийн энэ хурдан азрага Гомбоос Чулуунбатаар дамжин Дууч Цэрэнгийн Хэнмэдэхэд очиж тэдний хурдан цавьдар, зээрд адууны уг язгуур нь болсон түүхтэй. - Аюушийн Улаан бор үрээ бага 3 насандаа айрагдсан. - Энэ бол алдарт их Жанчивын Хул. Шүдлэндээ аман хүзүлж, соёолондоо мөн аман хүзүүлж, хавчигтаа мөн аман хүзүүлж, долоотойдоо 3-т, наймтайдаа 5-д, естэйдөө мөн аман хүзүүдсэн. Нийт 6 айрагдахдаа 4-т нь аман хүзүүдсэн байгаа юм. Донойн Цэгмид гуайн Саарлын угшиль, Бороохой Готов гуайн Саарлын үр юм.