СЭРГЭЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

2016 ОНЫ 04-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

2016.04.25                                                                                                                         Эрдэнэ-Уул

  1. Удирдлага зохион байгуулалт, эрх зүйн бодлогын хүрээнд

    Энэ сард дээд газараас нийт 206 бичиг ирсэн үүнээс хариутай бичиг 55 хариуг хугцаанд нь явуулсан  51  ,  хугацаа болоогүй   2 бичиг, 2 бичиг хугацаа хоцорсон байна.   Иргэдээс 62 өргөдөл гомдол  ирснээс шийдвэрлэсэн 32 байна. ОНИМТ-д энэ сард 32 бичиг ирсэн байна.

    Сумын “Нэг цэг”-ийн үйлчилгээ нь  нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйлчилгээ үзүүлж байна. Энэ  сарын байдлаар нийт   60 төрлийн үйлчилгээ үзүүлж, явуулын үйлчилгээ 70, 617 иргэнд,  танхимийн үйлчилгээг нийт  1203   иргэнд   үйлчилгээг  үзүүлсэн дүнтэй байна.

    4-р сарын байдлаар нотариатын 8 төрлийн үйлчилгээг 64 хүнд хүргэж 115.8 мянган төгрөг, гадаадын харъяат 231 иргэнийг бүртгэж 507,5 мянган төгрөг, Иргэний бүртгэлээр 222 хүнд үйлчилж орон нутгийн орлогод 231.9 мянган төгрөгийг  тус тус оруулаад байна.

    Авлигаас ангид-Сэргэлэн сум 3 сарын аян зохион байгуулж нээлттэй хаалганы өдөрлөг, сургалт сурталчилгаа зохион байгуулж, Хуулиа дээдлэе тэмцээнд амжилттай оролцсон.

    2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04/406 тоот тогтоолын дагуу ЗДТГ болон төсөвт байгууллагуудыг хамруулан 1 удаагийн сургалт зохион байгуулж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга С.Оюунсүрэн, төр захиргаа хууль эрх зүйн ажилтан Ц.Дэлгэрсайхан төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар сургалт зохион байгууллаа.

  2. Хөдөө аж ахуй байгаль орчны бодлогын хүрээнд

    Суманд цэцэг өвчин гарсантай холбогдуулан хорио цээр тогтоож, пост голомтонд 21 төрийн албан хаагч, 5 малын эмч, 5 баригч, 5 жолооч нийт 36 хүн, 10 техник хэрэгсэл ажиллаж байна. 49621 буюу 99,2 хувьтай вакцинжуулалт явагдлаа. Өдөр болгон хариуцлагатай жижүүр ажиллаж ОБГ, ХААГ-т мэдээг 2 удаа өгч ажиллаж байна.

    Сумын засаг даргын захирамж, аймгийн МХГ-аас ирүүлсэн албан бичгийн дагуу сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундаагаар үйлчилдэг дэлгүүр, зоогийн газруудад хяналт шалтгалт хийлээ.

  3. Боловсрол, соёл шинжлэх ухааны талаар

Соёлын төв

Авлигаас ангид-Сэргэлэн сум аялах дэвтрийг хүлээн авч ажлын төлөвлөгөө гарган

ажиллалаа. Өөрийн байгууллагын ажилчдын дунд авлига ашиг сонирхлын зөрчилгүй ажиллая гэсэн уриалга гаргаж гарын үсэг зуруулан авлигын тухай хууль тогтоомжоор сургалт зохион байгууллаа.

Эрүүл мэнд

                 Бүгэд үзлэг -283 үүнээс амбулаториор үйлчилүүлсэн -98 иргэн урьдчилан сэргийлэх үзлэг 99 , идэвхтэй хяналт -31, гэрийн идэвхтэй -26, гэрийн дуудлага -29, эмнэлэгт хэвтсэн -5, эмнэлэгээс гарсан -6,өвчтөй нийт ор хоног -61, хяналтанд байгаа жирэмсэн эх -15, түргэн тусламжийн дуудлага -21 үүнээс алсийн дуудлага -10 төвийн дуудлага – 11,

1 хүртлэх насны хүүхдийн идэвхтэй хяналт:

  • Жинлсэн хүүхдийн тоо – 16
  • А аминдэм өгсөн хүүхдийн тоо – 0
  • Д аминдэм өгсөн хүүхдийн тоо – 21

    1 - 5 хүртлэх насны хүүхдийн идэвхтэй хяналт:

  • Жинлсэн хүүхдийн тоо – 19
  • А аминдэм өгсөн хүүхдийн тоо – 0
  • Д аминдэм өгсөн хүүхдийн тоо – 35

Сэргээн засах эмчилгээ хийсэн хүний тоо – 11 хүнд 78 удаа бүртгэгдсэн халдварт бус өвчлөл-10 дархлаажуулалтын хамралт 100%-тай ТТТ өвчинийн үзлэг -57, үүнээс томуутай -13, сургалт 4-н удаа хийж 41 хүн сурталчилгаа 2 удаа хийж 93 хүн тус тус хамрагдсан байна.

            Цэцэрлэг

Хүүхдийн ирц 80-85, Хоолны илчлэг 1650-тай байна. 2016 оны 03 сарын 26-нд багш, ажилчдын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн болж өнгөрлөө. 2016 оны 04 дүгээр сарын 04-нд Үлгэрийн баатар амилсан нь тэмцээн бүлгүүдийн дунд болж “Бүжинхэн” бүлэг түрүүлэв. Сар бүр ирсэн мэдээ тайланг цаг хугацаанд нь хоцроохгүй явуулж байна.

 

                       МЭДЭЭ НЭГТГЭСЭН:

                      ТЗХЭШЗ-Н АЖИЛТАН                      Ц.ДЭЛГЭРСАЙХАН

                      

                       ХЯНАСАН:

                      ЗДТГ-ЫН ДАРГА                             С.ГАНЧИМЭГ