“АЛТАН ХОНХ” тэмцээн зохион байгуулсан товч тайлан

2016.05.20                                                                                                              Эрдэнэ-Уул

2016 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 15 цагт Ерөнхий боловсролын сургуулийн соёл хүмүүжлийн хаалтийн үйл ажиллагаанд Авлигын эсрэг хууль тогтоомж, Хүүхдийн эрх болон Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжоор “АЛТАН ХОНХ” тэмцээн зохион байгуулахад 7а ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ 1-р байр, 8а ангийн сурагч Б.Ариунбаатар 2-р байрыг тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.

 2015-2016 оны хичээлийн жилд шилдэг бүтээл гаргасан хүүхдээр 4а ангийн сурагч Г.Ган-Эрдэнэ, 7а ангийн Б.Номин-Эрдэнэ нарын бүтээл тус тус шалгарлаа. Мөн  ЕБСургуулийн хүүхдүүд 2015-2016 оны хичээлийн жилийн зорилт болон юу сурсан мэдсэнээ багш, сурган хүмүүжүүлэгч болон эцэг эх нартаа тайлагнаж бяцхан урлагийн тоглолт үзүүллээ.


ТАЙЛАН БИЧСЭН:

ТЗХЭЗ-Н МЭРГЭЖИЛТЭН                       Ц.ДЭЛГЭРСАЙХАН

ХЯНАСАН:

ЗДТГ-ЫН ДАРГА                         С.ГАНЧИМЭГ