Сэргэлэн сумын ЭМТ –өөс зохион байгуулсан Өсвөр насны охидын Нөхөн үржихүйн эрүүл мэнд сэдэвт сургалтын хүрээнд зохион байгуулсан ажлын тайлан

Зорилго: Зорилго: Өсвөр насны охидын “Нөхөн үржихүйн” эрүүл мэндийн талаар сургалт зохион байгуулан шилжилтийн нас бэлгийн бойжлын талаар мэдлэг дадлага ,хандлага хэвшүүлэхэд оршино.

Хэрэгжилт: 2017 оны 03 сарын 05ны өдөр

Хийсэн ажил: Энэхүү сургалтыг өсвөр насны нийт 7 хүүхдэд зохион байгуулж тэдэнд тохиолдож буй тулгамдсан асуудлаар ярилцан Өсвөр нас хэдэн наснаас эхэлдэг энэ үед бие мах бодиос ямар шинж тэмдэг илэрч болох,сэтгэлзүйн талаас ямар өөрчлөлт гарах түүнийг хэрхэн хүлээн авч зөв шийдвэр гаргах талаар нээлттэй ярилцлага өрнүүлж энэ талаар сургалтыг тэдэнд ойлгомжтой талаас нь зураг оруулан тайлбарласан.Мөн өсвөр насны охид санал бодлоо чөлөөтэй илэрхийлж харилцан асуулт асуусан юм.Ахлах ангийн 14 настай охин хэлэхдээ миний хөлс их гардаг болсон.Суга хөлрөөд надад маш эвгүй санагддаг хөлрөөд суга нороод байдаг энэ үед би үеийнхнээсээ их ичдэг хэмээн ярисан бол мөн 12 настай охин миний хөх ургаж эхэлсэн хааяа хөвгүүдтэй тоглохоор хөхрүү санаандгүй зохиод маш их өвддөг би ичээд өвдсөн ч юу ч дугарч чаддаггүй хэмээн ярисан.Мөн 14 настай охин би үеийнхээ охидоос илүү өндөр зарим хүүхдүүд намайг тэмээ гэж хочилдог би яагаад ийм өндөр юм болдоо гээд сэтгэлээр унадаг хааяаа уур их хүрдэг, хааяа миний духан дээр зөндөө батга гарчихдаг хэмээн дуу муутайхан ярилцсан юм.Энэ үед бид тэдгээр охидод энэ тулгамдаад байгаа асуудлыг тайлбарлан засч залруулан хэлж зөвлөгөө өгсөн юм.

Дүгнэлт: Дээрхи асуусан асуултууд хүүхдүүд хичээлийг маш сайн анхаарч ойлгохийг хичээн харж суугааг харахад өсвөр насны охидод тэр болгон зөвлөн чиглүүлэх хүн ховор байгаа нь мөн өсвөр насны охид өөрсддөө тулгамдаад байгаа энэхүү өсвөр насны өөрчлөлтөөс айж эмээж ичдэг болох нь харагдсан юм.Иймд эмч эмнэлгийн мэргэжилтэнгүүд бид өсвөр насны охидтой маш сайн ярилцаж түүний эцэг эх сурган хүмүүжүүлэгч багш нарт өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, бие мах бодийн онцлогийг нийгмийн хэрэгцээг таниулан эцэг эхчүүд өсвөр насны хүүхдээ ойлгодог ярилцдаг болгох үүднээс бид сургалт сурталчилгаа ярилцлага тогтммол зохион байгуулж байх нь чухал байна.