Сэргэлэн сумын дунд сургууль, ЗДТГ-тай хамтран 2019 оны 05-р сарын 13-ны өдөр Сэргэлэн сумын төрийн албан хаагчид болон ард иргэдийн дунд Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Үүнд ЗДТГ-ын “Арга билиг” баг, ЭМТ-ийн “Хүмүүн бичиг 3” баг, Алтантүлхүүр цэцэрлэгийн “Хүмүүн бичиг 1” баг, Сэргэлэн сумын ЕБС-ийн “Хүмүүн бичиг 2” багууд амжилттай оролцож, багуудын дунд Сайхан бичигтэн, Хурдан уншигч, Зөв бичигтэн, Бийрийн бичиг,  Шилдэг бүтээлийн уралдаануудыг зохион байгуулж, ЗДТГ-ын “Арга билиг” баг тэргүүн байр, ЭМТ-ийн “Хүмүүн бичиг 3” баг дэд байр эзлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнууллаа.