Бэлчээрийн үлийн цагаан оготно устгах ажлыг сумын засаг даргын 2020 оны 05сарын  04ны өдрийн А\257 тоот захирамжаар ЗДТГазрын дарга С.Ганчимэгээр ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй хяналт тавих ажлын хэсэг байгуулж ажиллаа.

Оготно устгах ажлыг эхлүүлэхийн өмнө бүх ажиллах бүрэлдэхүүнд хортой  өгөөштэй хэрхэн ажиллах  5 төрлийн зааврыг ЗДТГазрын дарга С.Ганчимэг ,ХАА-н мэргэжилтэн Н.Жаргалсайхан нар нэг бүрчлэн танилцуулж ,гарын авлага материалыг тарааж өгөөш цацах ажилд гарсан.

Үүнд: 2500 га газарт химийн аргаар хордуулсан өгөөш будааг 5-н авто машин, 50 гаруй ажилчид оролцон 7-н өдрийн хугацаанд багийн дарга нарын гаргасан зураглалын дагуу цацаж  5-н багийн засаг дарга , ЗДТГазрын  мэргэжилтэн  нар  хяналтаар дагаж явсан.

Ажиллах хугацаандаа аюулгүй ажиллах зааврыг нэг бүрчлэн мөрдөж ямар нэгэн зөрчил гараагүй .Аймгийн ХАА-н газартай гэрээ хийж  15 сая  төгрөгөөр  3 тонн хордуулсан бэлэн өгөөш нийлүүлсэн.

Дээрх өгөөш нийт 2500 га газар цацах тул 1-р баг  3-р баг тус  бүр 350га газарт 700 кг өгөөш авч үлдсэн 3-н баг тус бүр  600 га газарт  2300кг өгөөшийг оготно устгах ажилд хувиарлалаа.

2020 .05 сарын 07 ноос ажлын 7  хоногт багтаан 2020.05.15-ыг дуустал  хийж гүйцэтгэсэн.

 

Хөдөлмөр хамгаалал болон оготно устгалын ажлыг хяналтын хэсэг хяналт тавьж гүйцэтгэсэн ажилд 80-с дээш хувьтай хангалттай гэж БОХ-н улсын байцаагч гаргаж үр дүнд хүрсэн ажил боллоо.