Сэргэлэн сумын ЕБС-ийн “Эрдмийн баяр”-ыг  2019.05.14-ний  өдөр тэмдэглэн өнгөрүүлж, сурагчдын урлагийн тоглолт, бүтээлийн үзэсгэлэн, сурч мэдсэн зүйлээ эцэг эхчүүддээ тайлагналаа. Мөн шилдэг сурагч, багш, ажилчдыг шагнаж урамшууллаа. Тэргүүний сурагчаар 5а ангийн сурагч Д.Цэнгүүн, Шилдгийн шилдэг сурагчаар 9а ангийн сурагч Б.Алтангэрэл, урлагийн тэргүүний сурагчаар 5а ангийн сурагч Э.Урангоо, шилдэг ажилтнаар үйлчлэгч Б.Мөнхзул, БСШУС-ын сайдын Жуух бичгээр багш И.Отгон-Эрдэнэ нар тус тус шагнуулсан.