Төв аймгийн Сэргэлэн Сумын ЭМТ-ийн эмнэлгийн ажилтны дунд “Эмнэлгийн мэргэжилтний  Ёс зүйн хэм хэмжээ “сэдэвт сургалт явуулсан тайлан


Зорилго: МУ-ын ЭМС-ын 2013 оны 1сарын 25ны 446-р тушаалыг мөрдөж ажиллах,хэрэгжүүлэхэд оршино.

Хэрэгжилт: 2017 оны  02сарын 02 ны өдрүүдэд

Хийсэн ажил: Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад эмнэлгийн нийт 17 ажилтан идэвхитэй оролцлоо.

Эмнэлгийн ажилтнуудад  “Ёс зүйн хэм хэмжээ 446-р тушаалыг танилцуулан Ёс зүйн хэм хэмжээ сэдэвт сургалтыг зохион байгуулав.Эмнэлгийн мэргэжилтнүүдэд МУ-н Эрүүл мэндийн сайдын 446-р тоот тушаалыг олшруулан эмнэлгийн мэргэжилтнүүдэд танилцуулан тараав.

Дүгнэлт: Энэхүү сургалтын төгсгөлд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ сэдвийн хүрээнд эмнэлгийн ажилчид санал бодлоо хуваалцан чөлөөт ярилцлага хийв.Энэ үед эмнэлгийн мэргэжилтнүүд эмнэлгийн ёс зүй эмчлэх сувилахаас илүү эрхэм учир үүднээс орж ирсэн үйлчлүүлэгчдэд эелдэг найрсаг хандан угтан авч чиглүүлж баймаар байна.Энэхүү сургалтыг аймгийн эрүүл мэндийн газарт санал тавин ЭМ-ийн газрын эмч Ёс зүй хариуцсан мэргэжилтнээр удирдуулан эмнэлэгтээ Ёс зүйн хэм хэмжээ сэдвээр аян зохион байгуулах санал гаргалаа.ЭМ-н газрын мэргэжилтнээр сургалт тавиулан практикт тохиолдсон Ёс зүйн асуудлаар ярилцан хэлэлцэхийг хүс ч буйгаа илэрхийлэн хэцүү үйлчлүүлэгчтэй харилцахад эмнэлгийн сувилагч эмч нарт хэрхэн харилцахаа мэдэхгүй төвөгтэй байдаг.Зарим тохиолдолд элдвээр хэлүүлэн загнуулах гүтгүүлэх  асуудал цөөнгүй тохиолддог ийм үед бид хэрхэн энэ асуудлыг зохицуулах вэ энэ талаар туршлагатай мэргэжилтнээс сургалт авмаар байгаагаа илэрхийлсэн юм.Энэ саналыг эмнэлгийн удирдлага хүлээн авч шийдвэрлэх арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн юм.                                                                                                                                         Энэхүү сургалтыг зохион байгуулсанаар:                                                                                                    1.Эмч эмнэлгийн мэргэжилтэн өөр хоорондоо харилцах харилцааны горим                                 2.Үйлчлүүлэгчтэй харилцах харилцааны горим                                                                            3.Эмч эмнэлгийн мэргэжилтэн баримтлах ёс зүйн хэм хэмжээ                                                           4.Эмч эмнэлгийн мэргэжилтэн нийгэмтэй харилцах горим                                                      5.Эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээ үзүүлэхээс татгалзах

6.Ёс зүйн хэм хэмжээг зөрчигсдөд хүлээлгэх хариуцлага

Дээрх сэдвийн хүрээнд сургалтыг амжиллтай зохион байгуулж хувилан тарааж зурагжуулан гарын үсэг авч баталгаажуулсан  болно.

 

 

 

Тайлан бичсэн: Их эмч                           /................................./ Э.Будсүрэн