Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Мөнхсүлдийн 2017 оны 11 сарын 08-ны өдрийн тушаалаар ажлын хэсэг байгуулан 2017 оны 11 сарын 14-ны өдөр Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ундрахбаатар, Сэргэлэн сумын МҮТ-дарга Т.Гансүх, хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад М.Алтансүх нар нь Сэргэлэн сумын Хайрхан 2-р багийн нутаг Долоон гэх газар зам дагуу мал мах түүхий эд авдаг цэг орчин бохирдуулаад байна малын өвчин гархад бэлэн байна гэсэн иргэдийн гомдолын дагуу мал мах түүхий эд авч байгаа газар шалгалт хийхэд мал мах түүхий эд авч байгаа хоёр цэгт шалгалт хийж материалжуулан байцаагч Ундрахбаатар шалгаж байна.