МЭТ, ХААТ хйисэн ажлын товч тайлан

Сумын Засаг даргын 2019 оны 04   сарын 23   ны өдрийн   А/188  тоот захирамжаар өвөлжилтийн бэлтгэл ажил хангахуулах ажлын хэсэг байгуулан 22 заалт бүхий ажлын төлөвлөгөө бхтлуулан ажиллаж байна. Сумын хэмжээнд нийт 40тн өвс, малчид 10 тн өвс бэлтгэсэн мэдээтэй үргэлжилж байна

367 өрх

Нутгийн үйлдвэр омогийн малыг үржүүлэх чиглэл баримтлаж ажиллаж байна. Хонийг махны чиглэлээр Баянцагаан хэвшлээр, үхрийг мах сүүний чиглэлээр үржүүлэх чиглэл баримтлан ажиллаж байна. Нутгийн үйлдвэрийн 3500 хонь, үхэр 380 гаруй толгой малыг бүртгэлд авч баримтлан ажиллаж байна. Цөм сүрэг нийт 4 малчин өрхөд суурилаж нийт 3500 гаруй толгой, ямаан  сүргийг ноолуурын чиглэлээр Баяндэлгэр үүлдрийн улаан ухнаар сайжруулагчаар ажиллаж байна

Нийт малчин өрхийн 60 хувь буюу 243 өрх даатгалд хамрагдаад байна

Үйл ажиллагааны хэрэгжилтээр

Малчдын зөвлөгөөнийг 4 сард зохион байгуулж 120 гаруй малчид оролцсон. Зөвлөгөөний үеэр мянгат малчдад сумаас энгэрийн тэмдэг хийж  42 малчид гардуулан өглөө. Зөвлөмж гаргаж нийт малчдад тараасан. Монгол Витнет ХХК-аас малчдад малын эрүүл мэнд, халдварт өвчний талаар 4 цагийн сургалт явууллаа

Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн  бэлчээрийн 3 худгийг хүлээн авч ашиглалтад оруулаад байна. Мөн сумын төв, 1-р баг Баянбүрдийн төвийн ундны усны худгийг ухаалаг системд шилжүүлэн ашиглалтад оруулж үйл ажиллагаа явуулж байна

Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 8500 толгой бод, 160.0 мянган иолгой бог малд технологийн дагуу хийж гүйцэтгэлээ.Празиттах өвчнөөс сургийлэх зорилгоор 120 мянга гаруй толгой малыг туулгад хамруулж, 130 гаруй мянган толгой малыг угааллагад хамруулж, 50 мянган мкв талбайд халдваргүйжүүлэлт хийлээ.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг давхардсан тоогоор 170.0 гаруй  мянган толгой малд технологийн дагуу хийж гүйцэтгэлээ.  Материалыг хүлээн авч баталгаажуулан аймгийн МЭГ-т хүргүүлэн ажиллаж байна

Малын эрүүл мэндийн дэвтэр хөтлөлтийг 1,2,3,4,5-р багийн Засаг дарга нартай хамтран хяналт тавьж ажиллалаа. Нийт 285 малчин өрхийн эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийснийг баталгаажуулан ажиллав. Нийт малчин өрхийн 70 хувь хамрагдлаа

Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 4 МЭҮН-д хяналт тавин, удирдлагаар ханган ажиллаж байна. Малын эмч нарыг аймгийн МЭГ болон төсөл хөтөлбөрийн хүрээнд 2 удаагийн 16 цагийн чадавхжуулах сургалтад хамрууллаа.

Сургууль, цэцэрлэг, ЭМТ-ийн хүнсний гол хэрэгцээ мах, сүү сүүн бүтээгдэхүүнийг нийлүүлэх нээлттэй тендер зарлаж сумын малчдаас нийлүүлж байна.

Зуун мод сумын ХХҮГ-ын дэргэдэх ахмадын амралтын газар, 1-р багийн нутагт байрлах Арга билэг амралт сувилалын газар, Зуун мод сумын Андууд худалдааны төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулж төмс хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүнийг нийлүүлэн ажиллаж байна. Иргэн Б.Одсүрэн Андууд худалдааны төвийн төмс, манжины хэрэгцээ, Г.Отгонжаргал сонгино, навчит ногооны хэрэгцээг ханган ажиллаж байна. 9 сарын байдлаар 54тн сүү, 36тн айраг борлуулсан мэдээтэй байна

СХС-аас 2019 онд 5 төсөлд 77.0 сая төгрөгийн зээл олгоод байна.

СХС-аас хуурай сүүний цех байгуулах барилгын засварын ажилд 20.0 сая төгрөгийн зээл олгосон. Барилгын засварын ажил эхлээд 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна. 10 сард тоног төхөөрөмж суурилуулах ажил хийгдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна

Аймгийн Засаг даргын санаачилгаар 10 малчин өрхөд олон нааст тэжээлийн ургамлын үр өгч 0.7 га талбайд тариалалт хийж 8 тн ургац хураан авлаа.

            Хүнсний ногоо 14.9 га-аас 159тн,  тэжээлийн ургамал 206 га-аас 2575тн, төмс 16.05 га-аас 200.6 тн ургац хураан аваад байна.