Өдөрлөг зохион байгуулах удирдамжийг   сумын засаг  даргаар батлуулан . Тус өдөрлөгийн үйл ажиллагаанд ЗДТГазрын мэргэжилтэнүүд, 5-н багийн Засаг дарга 5-н багийн  иргэдийн  төлөөлөл, сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа, явуулдаг томоохон ажил олгогчийн төлөөлөл /Мөнхийн Баян гал ХХК, Монгол агро рейскаль ХХК, Мак ХХК-ний/,Фанги фүдс ХХК –ын захирал З.Ариунболд нар оролцсон.  Хөтөлбөрийн дагуу үйл ажиллагааг нээж Сумын засаг дарга   нээж үг хэлснээр  эхэлсэн. Иргэдэд өдөрлөгийн удирдамжийг танилцуулан иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын үйл ажиллагаа Хөдөлмөр халамжийн үйл ажиллагааг  таниулах, үйлчилгээг нэг дороос үзүүлэх, нийгмийн даатгалын ач холбогдол, Халамжийн  тэтгэвэр, тэтгэмжийн талаарх ойлголт өгөх, хууль тогтоомж, эрх зүйн актуудыг тайлбарлан, мэдээлэл, зөвлөгөө өгөх, иргэдийн санал хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэн, Ажил хайгч иргэний бүртгэлт бүртгэх  , ажлыг танилцуулан  идэвхтэй оролцохыг уриалсан. Мөн Зорилтот бүлгийн 9 иргэнд эрүүл мэндийн дэвтэрийг  үнэгүй бичиж баталгаажуулсан ,сайн дурын даатгалд 13 иргэнийг хамруулсан .ХХҮЕГазар харьяа хэлтсээс шинээр батлагдсан хууль тогтоомж дүрэм журам зааврыг иргэд даатгуулагчдад үзүүлэх зорилгоор нэгтгэн гаргасан шторк, мэдээллийг танилцуулан  Тус өдөрлөгийн үйл ажиллагаанд нийт төсвийн байгууллага ,ААнэгж ,  5 багийн Бүгд  60  иргэн хамрагдаснаар Хөдөлмөр Халамжийн  талаар мэдээлэлэл авахаар 49 иргэн буюу 81,6 хувийг , Ажил хайгч иргэний бүртгэлд  10 иргэн буюу 16.3% хувийг , тус тус эзэллээ.

 Мөн сумын ЭМТөвтэй хамтран эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдахаар Зорилтот бүлгийн 18 иргэн  үзлэг шинжилгээнд хамрагдаж зөвлөгөө авч хямдралтай эмээр үйлчилч  иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулан дэвтэр дээр  баталгаажуулж ажилласан.

Хөдөө аж ауйн тасгийн хүнс тэжээл газар тариалан хариуцсан мэргэжилтэн Л. Сансарцэцэг –Газар тариалангийн талаар баримталж буй бодлого хөтөлбөрүүдийн талаар танилцуулсан. Иргэний бүртгэлийн ажилтан Б.Мөнхцэцэг –Улсын бүртгэлийн ерөнхий хууль ,Иргэний улсын бүртгэл ,эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ.