СЭРГЭЛЭН СУМЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯНЫ  

                                                 ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН
ХАБЭА –н Зөвлөлийг 9-н хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ,  Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дэлхийн өдөр болох 04дүгээр сарын 28 ныг угтан тус сарын аяны нээлтийн арга хэмжээг”ЭРҮҮЛ  АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙН ХӨДӨЛМӨРИЙН ТӨЛӨӨ “ уриан дор сумдын салбар зөвлөлийн нээлтийн арга хэмжээ ,Зөвөлгөөнийг 04 сарын 04 өдрийн 9 цагт Зуун-мод  сумын ЗДТГазрын хурлын танхимд хийж ,Сумаас Ажлын хэсгийн ахлагч  сумын орлогч дарга Г.Сүхбаатар ,салбар хорооны гишүүн  Нийгмийн бодлогын мэргэжилтэн  М.Сүхбаатар ,      Мөнхийн баян гал ХХК-аас ХАБЭА-ажилтан                  

 Н. Даваа ,Монгол агро ресйкаль ХХК –ын ХАБЭА-ажилтан Кэлдос ,КНААН - ХХК-ыг  төлөөлч  ХАБЭА –н ажилтан  Алтанцэцэг нар оролцлоо.  Сарын аяныг угтаж 2019 онд хийх ажлын  төлөвлөгөө,Удирдамжын дагуу , дараахь ажлыг хийж гүйцэтгэлээ .

2019 оны 04 сарын 05 нд  сумын төвийн Төсвийн байгууллагын ХАБЭА-н хариуцсан ажилтан ,уурын зуухны галч нарт ,нийгмийн бодлогын мэргэжилтэнтэй хамтарч ХАБЭА-н  стандарт , ХАБЭА дүрэм журам,ХАБЭА-н өнөөгийн байдал цаашдын хандлагын талаар , 1 өдрийн сургалтыг хийлээ.  Бүгд  28 иргэн хамрагдсан.

2019.04.22 нд  Сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагагаа явуулдаг  Мөнхий баян гал ХХК, Монгол агро рейскаль ХХК, Мак ХХК- ний удирдлага, нябо нартай уулзан Ажлын байрны захиалга авч ,Монгол агро рейскаль ХХК-д ажилд зуучилсан 11 иргэдийн төлөөлөлтэй ажлын байранд нь орж ажлын  нөхцөл байдалтай танилцаж ХАБЭА хариуцсан Цахилгааны инженер Салдан Хүанысбек ,Менежир Эрдэнэ-Очир ,Мөнхийн баян гал ХХК-ийн хүний нөөцийн ажилтан Болорцэцэг нартай уулзаж ХАБЭА-ийн талаар ажлын байрны талаар ярилцаж саналаа солилцож ,Гарын авлага ,тараалаа.

Сумын Төсвийн 5 байгууллагаар  ХАБЭА- н  Ажлын хэсгийн ахлагч сумын орлогч дарга Г.Сүхбаатар , ажлын хэсгийн гишүүн  М.Сүхбаатар нартай хамтарч ХАБЭА-н  талаар  хийж хэрэгжүүлж буй ажлын төлөвлөгөө ,ажилчдад гэрээ байгуулсан эсэх ,  уурын  зуухны галч нар туслах ажилтанд хэрхэн сургалт зааварчилгаа өгдөг талаар хяналт шалгалт хийлээ.