Хүүхдийг  болзошгүй эрсдэлээс урьдчилан

сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайлан

 

            Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 07/184  тоотоор Хүүхдийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил Үүнд:

  1. Тус сумын Засаг даргын 2019 оны 08 дугар сарын 12-ны өдрийн 02/168 тоотоор албан байгууллагын дарга эрхлэгч нарт хүүхдийг болзошгүй эрсдэл, зам тээврийн осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг зөвлөгөө өгч ажиллалаа.
  2. Сумын нутаг дэвсгэрт замын далан, ухсан нүх, худаг, гадна ариун цэвэр /00/-ийн хаалгыг хаалттай эсэхийг шалгаж холбогдох албан тушаалтанд үүрэг өглөө.
  3. 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 2 дугаар багийн нээлттэй хаалганы өдөрлөгөөр эцэг эх, асран хамгааалагчдын үүрэг хариуцлага хүүхдэдээ тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээх, цоожлох зэрэг санамсар болгоомжгүй үйлдлээс урьдчилан сэргийлэх талаар нийт 204 иргэнд брошур, гарын авлага тараан ажиллалаа.