Сумын засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А\105 тоот Хууль бус гар аргаар алт олборлох тухай, ЗДТГ-ын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу 1,3,5 дугаар багийн нутаг Гурван жалгат, 86-ын тохой, Хуц,Хүрзэт, Өвгөнт, Ээвж, Даац гэх газруудад хууль бус гар аргаар алт олборлож буй иргэдийн үйл ажиллагаанд Засаг дарга Э.Энхбаяр, ЗД-ын орлогч Г.Сүхбаатар, хэсгийн төлөөлөгч М.Алтансүх, цагдаа Ц.Нямбаяр БОХУБ-ч Ц.Цэвэлсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтыг явуулж  хууль бус гар аргаар алт олборлож байсан 2 иргэн, зохих зөвшөөрөлгүйгээр хайгуул хийж байсан 2 иргэний үйл ажиллагааг таслан зогсоож сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүллээ.