Монголчууд Халх голын дайнд ялсны түүхт 80 жилийн ойд зориулан “Халх голын дайн сэдэвт” 7 хоногийн үйл ажиллагааг  2019.04.29-2019.05.03-ны хооронд зохион байгууллаа.

 7 хоногийн үйл ажиллагаанд дараах арга хэмжээг тусгасан бөгөөд ДАЗАН-ийн бүх багш нар нэг нэг ажил санаачлан хэрэгжүүлсэн. Үүнд

1. Халх голын дайн сэдэвт сургалтыг Түүх, нийгмийн багш Х.Нандингэрэл 2019.04.30-ны 13 цагт 1-5-р сурагчдын дунд, 2019.05.01-ны 16 цагт 6-9-р ангийн сурагчдын дунд зохион байгуулсан.

2. Гадаад хэлний багш Х.Үүртуяа, Хөгжмийн багш С.Хандсүрэн нар 2019.04.22-04.26-ны хооронд Катюша дууг 7-9-р ангийн сурагчдад зааж өгсөн бөгөөд сурагчид 2019.04.30-наас эхлэн их завсарлагаанаар дуулж хэвшсэн.