Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар сургалт боллоо

Сумын Засаг даргын 2019 оны 04 сарын 09-ны өдрийн А/165 тоот захирамжаар тариалалтын штаб байгуулж, хаврын тариалалтын төлөвлөгөө батлуулан ажиллаж байна.

Хаврын тариалалтад зориулж агрономч Ц.Цэцэгийг урьж хамгаалагдсан хөрсний болон ил талбайн таримлыг тарих, арчлах технологийн танхимын сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 29 иргэн хамрагдлаа.

Сэргэлэн сумын Атрын шим ХХК-ны хөдөө аж ахуйн нэвтрүүлэх төв Монгол ногоо төсөлтэй хамтран 7 удаагийн 256 цагийн талбайн болон танхимын сургалтыг зохион байгуулж 252 иргэн хамрагдлаа.