Урианы  жилийн нээлт  боллоо

Аймгийн  иргэдийн төлөөлөгчдийн хурлын 10 дугаар  хуралдаанаас Төв аймгийн хэмжээнд 2019 оныг  “Бүтээн байгуулалт- хөрөнгө оруулалт”-ын жил болгон зарласан шийдвэрийг сумын иргэд, аж ахуй  нэгж  байгууллага, иргэний нийгмийн байгууллагад сурталчлан,таниулах урианы жилийн ажлын нээлтийн үйл ажиллагаа Төв аймгийн Сэргэлэн суманд 2019 оны 01-р сарын  28ны  өдрийн  өглөөний 10:00 тус сумын соёлын төвд боллоо. Нээлтийн  үйл ажиллагаанд сумын иргэд, аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагууд, сумын  удирдлагууд мөн ГХБХБГазрын дарга М.ОтгонбатХШҮДАХ-ын Т.ХуягбаатарХХААГ-ын М.Дашдулам, Сумын ИТХ-ын төлөөлөгч А.Идэрпүрэв нар  хүрэлцэн ирж оролцлоо.Нээлтийн үйл ажиллагааг нээж Сумын Засаг дарга С.Энхбаяр үг хэлснээр Үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ. Мөн ГХБХБГазрын дарга М.Отгонбат Төв аймгийн хэмжээнд хийгдсэн ажлыг тайлагнаж урианы  жилд  Төв аймагт хийгдэх  ажлыг танилцууллаа. Сумын ИТХ-ын төлөөлөгч А.Идэрпүрэв 2018 онд Сэргэлэн суманд хийгдсэн ажлын тайлангаа  иргэдэд танилцуулж урианы жилд  Сэргэлэн суманд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажиллуудыг танилцуулж Ард иргэдээс санал хүсэлтийг сонсож хэлэлцүүлэг өрнүүлснээр урианы жилийн нээлтийн  үйл ажиллагаа  өндөрлөлөө.