Улсын төрөлжсөн олимпиадын 2- ын давааны эргэн тойронд

2017 оны 3 дугаар сарын  31

Улсын төрөлжсөн олимпиадын 2- ын даваа Төв аймгийн Зуунмод хотын “Хүмүүн” цогцолбор сургуулийн ахлах, дунд сургуулиудад тус тус болж байна. Энэхүү олимпиадад аймгийн 30-нсургуулийнбүх багш

            Улсын төрөлжсөн олимпиадын 2- ын даваанд  Сэргэлэн сумын түүх,нийгмийн багш Х. Нандингэрэл 6-р байр эзэллээ. Нийт 30 –н сургуулийн 30-н  багш  өөрсдийн мэдлэг чадвар, хурд хүч, оюун  оюунаа сорьсон.

2016-2017 оны хичээлийн жилийн физикийн "Шилдэг туршилтын ажил " илтгэлийн уралдаанд Сэргэлэн сумын дунд сургуулийн физикийн багш Х.Рэнцэнмаа "Туршилтын ажил ба шилдэг бүтээл "сэдвээр нийт 30-н  сургуулийн 26 –н багш оролцсоноос  3 -р байранд орлоо.

Биеийн тамирын олимпиадад 8-р ангийн сурагч Б. Номин-Эрдэнэ 13-р байр, 7-р ангийнсурагч Б. Алтангэрэл 16-р байр тус тус эзэллээ.

Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Сэлэнгэ аймагт “Тогтвортой хөгжлийн боловсрол” сэдэвт сургалт семинарт нийгмийн ажилтан Р. Бямбасүрэн 2017.03.28-03.30 хүртэл 3 хоногийн  семинарт оролцоод ирлээ. Энэхүү семинарын гол зорилго нь байгаль орчныг хамгаалах,  зүй зохистой харьцах, сурагчдыг өв соёлоо дээдлэх, орчин үеийн дэвшилтэт технологи,эдийн засгийн ухаалаг хэрэглээтэй,  соёлын үнэт зүйлсийг эрхэмлэдэг, дэлхийд өрсөлдөх чадвартай хүмүүнлэг Монгол иргэнийг төлөвшүүлэх зорилготой.  Говьсүмбэр, Төв,Сэлэнгэ аймгийн 148 хүн оролцлоо. Энэхүү сургалт нь 2016-2030 он хүртэл  2 үе шаттайгаар хэрэгжих юм байна.   

Сургуулийн багш, ажилчдыг эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрууллаа. Энэхүү үзлэг нь уламжлалт анагаах ухааны аргаар хүний биеийн эд эрхтний өвчлөлтийг эрт илэрүүлэхэд онцгой чухал ач холбогдолтой.