• УИХ-ЫН ГИШҮҮН М.ЭНХБОЛД СЭРГЭЛЭН  СУМДАД АЖИЛЛАЛАА



    УИХ-ын дарга М.Энхболд Төв аймгийн зүүн бүсийн сумдад ажиллах томилолтынхоо үеэр Сэргэлэн  суманд ирж, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ.Уулзалтын үеэр тэрбээр УИХ-ын үйл ажиллагаа, батлан гаргасан хууль тогтоомжийн талаар танилцуулж, хуулийн хэрэгжилтийн талаар иргэдийн санал бодлыг сонслоо. Түүнчлэн улсын нийгэм, эдийн засгийн байдал, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, түүний үр дүнгийн талаар мэдээллээ.Иргэд эдийн засгийн хүндрэлээс гарах талаарх төр, засгийн хүчин чармайлтыг ойлгон дэмжиж байгаагаа илэрхийлж, бий болсон эдийн засгийн өсөлтийг айл гэр, иргэдийн амьжиргааг сайжруулах, ажлын байр бий болгох, ажилгүйдлийг багасгах, үйлдвэрлэлийг дэмжих, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байна.Тэдний ярианы гол сэдэв нь сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, ялангуяа төрийн албан хаагчдын ёс зүйг чанд сахиулахад чиглэж байлаа.УИХ-ын гишүүн  М.Энхболд Монгол Улсын Засгийн газраас 2017 оныг сахилга хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан нэг иргэнээсээ эхлээд нийт улсын хэмжээнд хариуцлагыг эрхэмлэхийн чухлыг тэмдэглэв. Тэрбээр “УИХ энэ асуудалд онцгой анхаарч байгаа. Ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх асуудлыг дээд төвшнөөсөө эхлэн сайжруулж, үлгэрлэх ёстой гэж бид үзэж байна. Ирэх намрын  чуулганаар УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал ч энэ хүрээг хамарч байгаа” гэсэн тайлбарыг өгч байлаа.Хөдөөгийн иргэд орон нутагт улс төржилтийг багасгах нь нэн чухал байгааг онцолж байна. Бүх шатанд улстөржилтийг хойш тавьж, төр засгаа үймүүлэх, бужигнуулах сонирхлоо орхиж, нэгэн сэтгэлээр нийт улс орныхоо төлөө нэгдэн зүтгэх цаг ирсэн гэдгийг тэд сануулж байв. Тиймээс “Эв нэгдлийн тухай” хууль санаачлан батлуулсан ч болохгүй гэх газаргүй гэж хэлж байна.Иргэд мал аж ахуй, газар тариаланд түшиглэсэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрийн дэмжлэг чухал. Дэмжлэг эзэндээ хүрч чадвал бид бэлэн юм нэхэхээс илүү өөрсдөө бүтээх, босгох эрмэлзэл дүүрэн байна гэж онцоллоо.Түүнчлэн уул уурхайн хайгуул, ашиглалтын лицензийг аймаг, сумын иргэдийн саналыг харгалзахгүйгээр хүч түрэн олгож байгаагаас бэлчээр хомсдож, малчид нутаглах нутаггүй болоход хүрч байгааг иргэд хөдөлмөрчдөөс үлийн цагаан оготны тархалт тэлэж бэлчээрийн доройтол үүсч байгааг  Сэргэлэн  сумынхан шүүмжилж байна.Хөрөнгө санхүүгийн боломж муу байгаа ч УИХ, Засгийн газраас хөдөөгийн иргэдийн боловсрол, эрүүл мэнд, соёлыг дээшлүүлэх, өсвөр үеийг сурч хүмүүжих, өв тэгш бие бялдартай болгон өсгөж хүмүүжүүлэхэд зориулсан бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт  боломжийн хэрээр өрнүүлж байгааг дурьдаад. “Эх нутгийн иргэд” ТББ-аас “Гэр” төслийг санаачлан хэрэгжүүлж, орон байрны гачигдалтай сумын 2 өрхөд иж бүрэн өргөө цагаан гэрийг олгожээ.