2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Засаг даргын тамгын газрын даргын баталсан удирдамжаар 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдөр сумын нийт төрийн албан хаагчдын дунд урлагийн наадам зохион байгууллаа. Урлагийн наадамд багийн дүнгээр Дунд сургуулийн хамт олон тэргүүн байр эзэлж, Засаг даргын тамгын газар гоцлол хөгжим, хамтлаг дуу, гоцлол дууны төрлөөр тус тус тэргүүн байр эзэллээ.