Төв аймгийн сэргэлэн сумын “2017 Ажилтай, орлоготой иргэн” урианы жилийн нээлтийн үйл ажиллагааны товч тайлан

2017.01.30                                                                                                      Эрдэнэ-Уул

“Ажилтай, орлоготой иргэн” урианы жилийн нээлтийн үйл ажиллагааг Сумын соёлын төвд амжилттай зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагааг 2017 оны 01 сарын 30-ний өдрийн 10:30 минутад ЗДТГ-ын дарга С.Ганчимэг нээж үг хэллээ.  

Төв аймгийн хууль зүйн хэлтсийн дарга М.Мэндсүрэн ахлагчтай ажлын хэсэг урианы жилийн ажлын тайлан мэдээг ард иргэдэд танилцуулж Төв аймгийн эдийн засаг нийгмийн өнөөгийн байдал цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийлээ.

Сумын засаг дарга Э.Энхбаяр урианы жилийн нээлтийн үйл ажиллагааг нээж үг хэллээ.

Урианы жилийн нээлтэнд нийт 76 иргэд албан хаагчид оролцож санал бодлоо илэрхийлж, Аймаг сумын удирдлагуудад хандан үг хэллээ.

Нээлтийн үйл ажиллагаанд өрхийн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа.

Мөн нээлтийн үйл ажиллагаанд “МАК” ХХК, “Мөнхийн баян гал” ХХК, “Атрын шим” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн  төлөөллүүд оролцож үг хэллээ.