Төв аймгийн Сэргэлэн сумын мэргэжлийн ангиудын гамшгийн

аюулын зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургалтыг

зохион байгуулсан ажлын тайлан

2017.03.23                                                                                    Эрдэнэ-Уул

 

 

          Тус сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, бие бүрэлдэхүүн нь МУ-ын “Гамшгаас хамгаалах тухай хууль” болон Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиог дамжуулах, гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх, хэрэгжүүлэх зорилгоор ажлын төлөвлөгөө гарган дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16.00 цагт сирень дохиог SDW-105

өгч Ч+15 дараа ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн 66 хүн бүрэн цугларч ЗДТГ-ын дарга С.Ганчимэг, хэсгийн төлөөлөгч ахмад М.Алтансүх нар нь нэгдсэн командаар ирц бүртгэн, төлөвлөгөөний дагуу ажилдаа оров.

1.Аврах, механикжуулсан бүлгүүд өөрсдийн дадлага сургалтыг хийв.      

       А. Нурангинаас \дунд сургуульд\ 2 хүнийг аврах ажиллагаанд аврах бүлгээс 6 хүн, механикжуулсан бүлгээс 3 хүн, анхны тусламжийн нөхөрлөл нь анхны тусламж үзүүлэн хөл, гарт нь чиг барьж боон байшингаас гаргав.

\ЭМТөвийн ажилтан Давааням, сургуулийн багш Х.Рэнцэнмаа, ЭМТөвийн эмч А.Пүрэвбат, Будсүрэн нар оролцов\

       Б. Нурангинаас аварсан 2 хүнийг нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн түргэнээр авч явав.

\ ЭМТөвийн жолооч Г.Ган-Эрдэнэ, нарийн мэргэжлийн бүлгийн гишүүд оролцов\

  В. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу 16 цаг 20 минутанд дуусч сирень дохиогоор дахин цугларч  нэгдсэн ирцийг бүртгэн энэхүү арга хэмжээг дуусгав.

 

 

 

 

         ТАЙЛАН БИЧСЭН:

         БОХУБ-Ч                                           Ц.ЦЭВЭЛСҮРЭН

 

         ХЯНАСАН:

         ЗДТГ-ЫН ДАРГА                                С.ГАНЧИМЭГ