• Энд дарж файлыг татах /Data/uploads/docs/ТОГА.docx

    Тендерт оролцогчид зориулсан гарын авлага

    Бараа нийлүүлэх тендерын шалгаруулалтын үед шаардлагад нийцсэн тендер бэлтгэх зөвлөмж
    Төрийн болон төрийн өмчит байгууллага (цаашид "захиалагч" гэх) -ууд тухайн жилд батлагдсан улсын төсвийн хүрээнд шаардлагад нийцсэн хамгийн сайн бараа худалдан авах зорилгоор хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн байгууллага (цаашид "тендерт" оролцогч" гэх)-уудын дунд тендер шалгаруулалтыг нээлттэйгээр зарладаг. Гэвч тендерт оролцогчид тухайн барааг худалдан авахад зориулан захиалагчийн

    боловсруулан тендерийн баримт бичиг (цаашид "ТББ" гэх)-ийн дагуу өөрийн санал (цаашид "тендер" гэх)-аа бэлтгэж ирүүлээгүйн улмаас үнэлгээний эхний шатанд хасагдах явдал түгээмэл байгаа учир тендерт оролцогчдод зориулан шаардлагад нийцсэн тендер бэлтгэхэд нь туслах зорилгоор энэхүү зөвлөгөөг хүргэж байна.

    Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг, түүний ач холбогдол
    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Сангийн яамнаас "Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг" (цаашид "ТЖББ" гэх)-ийг боловсруулан гаргадаг. ТЖББ-ийг захиалагч нар үйл ажиллагаандаа удирдлага болгосноор тендер шалгаруулалтын үр ашгийг нэмэгдүүлж, улмаар цаг хугацаа, зардал хэмнэх, мөн шаардлага хангасан тендер ирүүлэх боломжийг бүрдүүлж, өрсөлдөөнийг дэмжих ба тендерт оролцогч нарт тендер бэлтгэхэд нь ихээхэн тус дөхөм болох ач холбогдолтой юм.

    Тендерт оролцогчид нь ТББ дэх Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа (цаашид "ТОӨЗ" гэх) болон Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт (цаашид "ТШӨХ" гэх)-ийг сайтар судалж, танилцах шаардлагатай байдаг бөгөөд эдгээр нь тухайн тендерийг хэрхэн бэлтгэх, ямар баримт, материалыг хавсаргах, тендер шалгаруулалтын талаарх тодруулгыг хэрхэн авах, тендерийг хэзээ, хэрхэн ирүүлэх болон тендерийн үнэлгээг хэрхэн хийх талаар бүхий л мэдээлэлийг агуулдаг. ТББ-ийн өөр нэгэн чухал хэсэг бол гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл үүд бөгөөд эдгээр нь гэрээний хэрэгжилтийг зохицуулахад чиглэдэг учир тендерт оролцогчид эдгээр заалтуудыг сайтар ойлгож, нягтлах нь зүйтэй юм. ТББ нь мөн тухайн тендерийн талаарх мэдээллийг ирүүлэх жишиг маягуудыг агуулдаг бөгөөд тендерт оролцогч тэдгээрийн зохих журмын дагуу бөглөж, гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан байх ёстой. Захиалагч нь тухайн худалдан авах ажиллагааны ТББ-ийг ТЖББ-т шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг оруулах замаар боловсруулах бөгөөд эдгээр өөрчлөлтийг ТШӨХ, чадварын мэдээллийн маягтууд, ТЖББ-ийн 4 дүгээр бүлэг, гэрээний тусгай нөхцөл зэрэгт оруулдаг. Түүнчлэн үнэлгээний явцад ТОӨЗ болон ТШӨХ дэх мэдээлэл хоорондоо зөрчилдвөл ТШӨХ дэх мэдээллийг үнэн зөв гэж

    Бараа нийлүүлэх тендер бэлтгэх
    Бараа нийлүүлэх тендер шалгаруулалтад оролцож буй тендерт оролцогчид тендерээ бэлтгэхдээ зайлшгүй анхаарах ёстой байдаг мэдээллийг доор жагсаалаа.

    Юуны өмнө Тендерийн Бичиг Баримттай /цаашид ТББ гэх/ сайтар танилцаж, түүнд тавигдсан шаардлагыг хангаж чадах эсэхээ нягтлах хэрэгтэй бөгөөд хэрэв захиалагчийн шаардлагыг биелүүлэх боломжгүй байх тохиолдолд тухайн тендер шалгаруулалтад өрсөлдөхгүй байх нь цаг хугацаа хэмнэхийн зэрэгцээ үргүй зардал гаргахаас сэргийлнэ.

    -ТББ-тэй холбоотой тодруулах шаардлагатай зүйлсийг захиалагчид бичгээр хүсэлт гаргасаны үндсэн дээр тодруулах

    -Авилга, залилан мэхлэх гэх мэт үйлдлийн аль нэгэнд холбогдоогүй талаар баталгаажуулсан мэдэгдэл гаргах

    -Өөрийн эрх бүхий тендерт оролцогч болохоо нотолж баримт бичгүүдийг бүрэн хавсаргаж ирүүлэх

    -Хэрэв тендерт түншлэл болж оролцох бол түншлэлд тавигдсан шаардлагыг бүрэн хангасан байх -Тендерээ ТББ-т заасан хэл дээр ирүүлэх

    -Тендерийн үнийг тендерийн маягт болон барааны үнийн хуваарийн дагуу бэлтгэж ирүүлэх. Тендерээ ТББ-т зааснаас өөр хэлбэрээр ирүүлсэн тохиолдолд тухайн тендерээс шууд татгалзах үндэслэл болно -Тендерийн баталгааг ТББ-т заасан хугацаанд хүчинтэй байх ёстой бөгөөд энэхүү хугацааг нэг хоногоор дутуу ирүүлсэн байсан ч тухайн тендерээс шууд татгалзах үндэслэл болно

    -Тендерийн баталгааг ТББ-т заасан хэлбэрийн дагуу шаардсан үнийн дүнгээр гаргаж ирүүлэх ёстой. Дутуу ирүүлсэн тохиолдолд тухайн тендерээс татгалзна

    -Нийлүүлэхээр санал болгож буй бараа нь ТББ-т тавигдсан техникийн тодорхойлолт, шалгуурт нийцэж байгааг дэлгэрэнгүй харуулах

    -Барааг захиалагчийн санал болгосон хуваарийн дагуу нийлүүлэхээ баталгаажуулан мэдэгдэх

    -Тендертээ зохих ёсоор гарын үсэг зурж баталгаажуулж ирүүлэх

    -Гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл гэрээний хэрэгжилтийн явцад гарч болох төлбөрийн үүргийн талаар сайтар танилцаж, судалсан байх

    -Өөрийн тендерт засвар, нэмэлт, өөрчлөлт оруулах бол ТББ-т заасан журмыг баримтлах

    -Тендерээ ТББ-т заасны дагуу битүүмжилж, заасан хаягаар, товлосон хугацаанд ирүүлэх

    -Захиалагчийн тендерийг үнэлэхдээ мөрдөх ТББ-т заасан шалгуур үзүүлэлтүүдтэй танилцаж мэдсэн байх.

    Тендерийн үнэлгээ
    Захиалагч нь бараа нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын үнэлгээг хоёр үе шаттайгаар хийнэ. Эхний шат буюу тендерийг хянан үзэх шатанд захиалагчийн тогтоосон чадавхийн доод шаардлага, техникийн тодорхойлолт,

    ТББ-т заасан бусад шалгуур үзүүлэлтүүдийг тухайн тендер нэгэн зэрэг хангасан эсэхийг шалгадаг. Хянан үзэх шатны шаардлага хангасан тендер дараагийн шатанд орно. Дараагийн шат буюу тендерийг үнэлэх шатанд эхний шатны үнэлгээгээр шаардлагад нийцсэн тендерүүдийн арифметик алдааг залруулах, үнийн хөнгөлөлт болон давуу эрхийн зөрүүг тооцох зэргээр харьцуулах үнийг тодорхойлно. Шаардлагад нийцсэн тендерийн харьцуулах үнийг тодорхойлсны дараа хамгийн бага харьцуулах үнэтэйгээс хамгийн их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг "хамгийн сайн" үнэлэгдсэн тендер гэж үзэн гэрээ байгуулах эрх олгодог. Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулагдсанаар тухайн гүйцэтгэгч сонгох ажиллагаа дуусгавар болно.