Төв аймгийн Сэргэлэн сумын 95 жилийн  Баяр наадам  2019 оны 07-р сарын 7.8- ны  өдрүүдэд болж өнгөрлөө. Нийт 6 насны 185 морьдыг  96 хүүхэд  унаж уралдсанаас. Хурдан морь унаач хүүхдийн даатгалаар  “Миг даатгал” ирж   34 хүүхдэд даатгал  хийснээс  25,0  мянган төгрөгөөр 20 хүүхэд,  50,0 мянган төгрөгөөр 4 хүүхэд, 100,0  мянган төгрөгөөр 10 хүүхэд, нийт  1700,0 мянган төгрөгний даатгал хийсэн. Сумын Баяр наадамд уралдахаар ирсэн  нийт хурдан морь унаач хүүхдийн  9 хүүхэд Бодь даатгал,  2 хүүхэд  Хаан даатгал, 1 хүүхэд Монгол даатгал,  1 хүүхэд Соёмбо даатгал,  5 хүүхэд Номин даатгал,  41 хүүхэд  Миг  даатгалд тус тус даатгалтай уралдсан. Мөн сумын цолгүй 32 үндэсний бөхийн барилдаан болж 1-р багийн залуу бөх н.Баянжаргал түрүүлж сумын заан, 1-р багийн залуу бөх н.Тулга-Эрдэнэ үзүүрлэж сумын начин цол хүртлээ.