Сэргэлэн сумын маань хүн ам 2037 хүрсэн байна.

2017 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 168.832 толгой мал тооллуулав.  Үүнээс: Адуу 21.045, Үхэр 9.957, Тэмээ 39, Хонь 86.929, Ямаа 50.862 тоолууллаа.

Сумын нутаг дэвсгэр нийт зудын байдалтай байна. Дундговь аймгийн Дэрэн суманд 53 өрхийн 6356 толгой бод, 29468 толгой бог мал бусад аймаг суманд 8 өрхийн 3560 толгой бод, 3687 толгой бог мал отроор явж байна. Сумандаа 375 малчин болон мал бүхий өрхийн 21122 толгой бод, 104636 толгой бог мал өвөлжиж байна.