• ТӨВ АЙМГИЙН

    СЭРГЭЛЭН  СУМ

           

     

                      ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

     

    Төв аймгийн Сэргэлэн сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Дархан гүний хошуу.

     

    Баян бүрд, Хайрхан, Хөшиг, Эрдэнэ-Уул, Авдар гэсэн  5 багийн  нийт  716 өрхөд 1841 хүн амьдардаг.

     

    Хүн амын тоогоор Төв аймгийн 26 сумаас 17 -д, газар нутгийн хэмжээгээр  эхний 5-д ордог.

     Байршил

    Төв аймгийн зүүн урд  хэсэгт:

    • Улаанбаатар хотоос 62 км,
    • аймгийн төвөөс 18 км зайд байрладаг.

    Улаанбаатар хот болон Төв аймгийн Алтанбулаг , Эрдэнэ, Баян, Баянцагаан сумтай хиллэдэг.

    Байгаль, газарзүйн онцлог

    Газарзүйн онцлог. Далайн түвшинээс дээш1000- 1500 м өргөгдсөн.

    Газар хөдлөлийн эрчим 6,5-7 балл.

    Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

     Цаг уурын нөхцөл

    Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

    • 1 дүгээр сарын дундаж

      температур -27  °С

    • 7 дугаар сарын дундаж

      температур +25 °С

    • жилийн дундаж салхины хурд 6-8 м/с
    • жилийн хур тундасны нийлбэр 250-350 мм

     Газар нутаг

    Нийт газар нутгийн хэмжээ 3865,7 га.

     

    Зориулалт

    Хэмжээ

    /га/

    Нийт талбайд эзлэх хувь

    Хөдөө аж ахуйн газар

    36446,75

    91.8

    Ойн сан бүхий газар

    4975,80

    1.27

    Усан сан бүхий газар

    309

    0.08

    Тусгай хэрэгцээний газар

    18201.8

    4.71

    Тосгон, суурингийн газар

    5172.76

    1.25

    Дэд бүтцийн газар

    3448.9

    0.89

     

    Хүн ам

    Хүн ам, өрхийн тоо

    Үзүүлэлт

    Сумын төвд

    Хөдөөд

    Нийт

    Хүн амын тоо

    780

    1121

    1841

    Өрхийн тоо

    197

    519

    716

    Суурин хүн ам

    1841

    Түр оршин суугч

    000

     

    Шилжилт хөдөлгөөн 

    Тус сум нь Төв аймагтай  хаяа нийлэн оршдог нийт хүн амын 46 хувь нь сумын төвд амьдардаг.

    Сумын хүн амын 60 хувь нь залуу болон дунд насныхан, 25 хувь нь хүүхэд, 15 хувь нь хөгшид байна.

     

     

     

    ЭДИЙН ЗАСАГ

     

    Сумын хэмжээнд нийт 56 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 10,1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 30.6 сая, аймагт 150,3 сая, орон нутагт 80,9 сая нийт 2090.0 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

    Тус суманд тусгай зөвшөөрөл эзэмшдэг 17 аж ахуй нэгж байгууллага  жилд 100 килограмм алт олборлож 8,2 тэр бум төгрөгийн татварыг төвлөрүүлдэг юм. Тус суманд улсын хэмжээний томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа нь орон нутгийн болоод улс орны эдийн засаг хөгжилд ихээхэн нөлөө үзүүлхүйц байгууламжууд хийгдэж байна.

    Үүнд: 50ква салхин цахилгаан станц 2013онд ашиглалтанд орон үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна..

    Олон улсын нисэх онгоцны буудал 2017 онд ашиглалтанд орох. Жилд 100 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий цементийн үйлдвэр мөн хийт бетон үйлдвэрүүд 2015 онд ашиглалтанд орж улсынхаа нүүр царай болсон төслүүд хэрэгжиж байна.

     

    Эдийн засгийн бүтэц

    Ажиллах хүч салбараар

    Салбар

    Хэмжих нэгж

    2015

    Сумын төвд

    Хөдөөд

    Нийт

    Аж үйлдвэр

    Хүн

     

     

     

    Хөдөө аж ахуй

    Хүн

    260

    140

    400

    Үйлчилгээ

    Хүн

    514

    25

    534

    Нийт

    Хүн

    764

    175

    934

     

    Сумын хэмжээгээр нийт 140,9 мянган мал тоологдсоноос тэмээ 32 буюу 0,02%  ямаа 43159, буюу 30,60% хонь 69193, 49,0% үхэр 8574 буюу 6,08% адуу 19972, буюу 14,17% тус тус тоологдсон байна.  

    266 малчин өрх, 69 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 46,6  хувийг эзэлж байна.

    Сумын хэмжээгээр жилд 222 га-д тэжээлийн ургамал,  160 га талбайд үр тариа, 44,2 га талбайд төмс,  18,36 га талбайд хүнсний ногоо, тэжээлийн ургамал 240 тн,  400 тонн төмс, 40 гаруй тонн хүнсний ногоо, хураан авахаар бэлтгэл ажил хангагдаад байна.

     

    Малын бүтэц

    Инженерийн дэд бүтэц                 
    Зам тээвэр.
    Сумын газар нутаг Улаанбаатар төмөр зам дайран өнгөрдөг бөгөөд төмөр замын 5-н өртөө, зөрлөг байрладаг. Зүүн талаараа УБ, Чойр, босоо тэнхлэгийн хатуу хучлагатай замтай, баруун хэсгээр УБ, Мандалговийн хатуу хучлагатай зам тус тус дайран өнгөрсөн, багууд хоорондоо   шороон замаар холбогддог.

    Цахилгаан хангамж. Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 1969 онд баригдсан 110/35/10квт-ийн Дэд станцтай.

    Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 5 гүний худаг, 30м3 багтаамжтай  ус хангамжийн системд   5 аж ахуйн нэгж холбогдож бусад айл өрх  ус түгээх байрнаас  усаа авч байна.

    Дулаан хангамж. Сумын төвд 3-н байгууллага төвлөрсөн цахилгаанаар халдаг. Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулиудын харьяа бага оврын уурын зуухнууд ажиллаж байна.

     

    НИЙГЭМ

     

    Нийгмийн үйлчилгээний барилга, байгууламж

    1

    Сургууль

    хүүхэд

    370

    2

    Сургуулийн дотуур байр

    ор

    20

     

     

     

     

    3

    Цэцэрлэг

    хүүхэд

    150

    4

    Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/

    ор

    6

    5

    Спорт заал

    тоо

    350-400

    6

    Биеийн тамирын талбай

    м2

    1

    7

    Соёлын төв

    тоо

    1

    8

    Номын сан

    суудал

    35

    9

    Банк

    тоо

    1

    10

    Халуун ус

    шүршүүр

    1

     

    Боловсрол

    Ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 8 бүлэгт өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 22 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 23,2 хувь, суурь боловсролын хамран сургалт 19,6 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100% хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 9 багш хамрагдаж байна.

    Төрийн өмчийн “Алтан түлхүүр ” цэцэрлэгийн үндсэн сургалтанд   120 хүүхэд   хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 94,0 хувьд хүрсэн.

     Эрүүл мэнд

    Суманд улсын төсвийн 7 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан  үйл ажиллагаа явуулж, 2  их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд  ажиллаж байна.

    2016 онд нийт 16 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 125, осол гэмтэл 10, халдварт өвчлөлийн  10  тохиолдол гарсан байна.

     Соёл, спорт

    1979 онд ашиглалтанд орсон 120 суудалтай Соёлын төвийн тоосгон  барилга нь зориулалтын бус. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан,  номын сангийн үйлчилгээ зэрэг бүх соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг

    спорт зааланд спортын арга хэмжээ зохион байгуулж байна.

     Ажилгүйдэл, ядуурал

    Суманд бүртгэлтэй ажилгүй иргэд 18 байна. Нийт ажилгүй иргэдийн 27,7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 10 хувийг дээд, 4 хувийг тусгай дунд,  50 хувийг бүрэн дунд, 16 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

     

     

    ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА

     

    Хот байгуулалт, газрын харилцаа

    Сэргэлэн  сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй-үйлчилгээний үүрэг давамгайлсан сум юм.

    Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2009 онд сумын  ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулсан орон нутгийн төсвөөс санхүүжилтээр боловсруулсан.

    Сумын төвийн суурьшлын бүс хүн амын механик өсөлтөөс шалтгаалан сүүлийн 4 жилийн хугацаанд 250 га-аар нэмэгдсэн.

    Сумын төвийн нутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:

    • хөдөө аж ахуй газар 3544465,74 га
    • хот тосгон бусад суурин газар 5172,76 га
    • зам шугам сүлжээний газар 3448,9 га
    • ойн сан бүхий газар 4975,8га
    • усан сан бүхий газар 309 га
    • улсын тусгай хэрэгцээний газар 18201,8 га

     

    Өнөөгийн байдлаар  иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нийт 6442 иргэн  газар өмчилж,  иргэн ААН, 23307 га газрыг ашиглаж   эзэмшиж байна.

    Хадлангийн 2892 га, тариалангийн 3840,6 га байна.

     

    СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

     

    Тус сум нь Эдийн засаг нийгмийн хөгжлийг тогтвортой ахуйлахыг  зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

    • Олон улсын нисэх онгоцны буудал, салхин парк, майдар бурхны цогцолбор,хийт бетоны үйлдвэр улаан цементны үлйдвэр зэрэгт ажлын байрыг 3-5 дахин нэмэгдүүлэн ажилгүйдлыг бууруулж, сумын хүн амын тоог нэмэгдүүлэх.
    • Модон хаус, орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж, орон сууцны хангамжийг сайжруулах.
    • Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох нөхцөлийг бүрдүүлнэ.

     

     

     

     

    УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДСАН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ

    Сургууль

    Ерөнхий боловсролын 9 жилийн сургууль

    • ЭрдэнэУул багийн 1-р хороонд байршилтай
    • 370 хүүхдийн хүчин чадалтай,
    • 25 багш, ажиллагсадтай
    • 1979 онд ашиглалтанд орсон, инженерийн бие даасан хангамжтай

      тоосгон хийцтэй 1979 оноос хойш улсын хөрнгөөр их засварт орж байгаагүй дотор хана шаланд мөөгөнцөр үүсч дээврээс ус гоождог  засвар хийх шаардлагатай. Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 300,0 сая төгрөгөөр шинээр барихаар тусгагдсан боловч санхүүгийн хүндрэлээс болж хийгдээгүй.

      Цэцэрлэг

       “Алтантүлхүүр ” цэцэрлэг

    • Эрдэнэ-Уул багийн 1-р хороонд байршилтай
    • 120 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 80 хүүхэд хүмүүжиж байна
    • 25 багш, ажиллагсадтай
    • 1982 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, бага оврын уурын зуухны халаалтай, их засвар хийгдээгүй.
    • 2016 оны 8-р сард ОНХСангийн хөрөнгө оруулалтаар 25,0 сая төгрөгөөр цэвэр бохир усны шугам сүлжээний засвар хийгдэж 10,0 нэмэлт эх үүсвэр шаардлагатай бяцхан хүүхдүүд маань ая тухтай орчинд бие засах эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд хүмүүжиж байна.
    • 1-р багийн нутаг 4-р зөрлөгт 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг 2014 онд ОНХСангийн 74,4 сая төгрөгийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулаад байна.

      Эмнэлэг

      Эрүүл мэндийн төв

    • Эрдэнэ-Уул багийн 1-р хороонд байршилтай
    • 7 ортой
    • 2 эмч, 4 сувилагч нийт 24 ажиллагсадтай
    • 1986 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Инженерийн бие даасан хангамжтай. Эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангахгүй байгаа мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул 80 сая төгрөгийн улсын хөрнгөөр 2013 онд их засвар хийгдсэн бөгөөд мөн 2016 оны 8-р сард улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 67,5 сая төгрөгөөр дээврийг засварлаж шувуун нуруу бүхий төмөр дээвэртэй болсон.

      Соёлын төв

    • Эрдэнэ-Уул багийн 1-р хороонд байршилтай
    • 120 хүний суудалтай
    • 4 ажиллагсадтай
    • 1979 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга. Цахилгаанар халдаг халаагч тень 2005 онд авч 2 удаа шатаж засварласан боловч шаардлага хангахгүй байна.Уг засварт 3,0 сая төгрөг шаардагдаж байгаа юм. Их засварт орж байгаагүй өргөтгөл хийх шаардлагатай. Аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Соёлын төвийг шинээр барихаар тусгагдсан боловч санхүүгийн хүндрэлээс болж хийгдээгүй.Дээвэр болонурсгал засварт 50,0 сая төгрөг шаардлагатай байна.

       Засаг даргын Тамгын газрын барилга

       ЗДТГ-ын барилга

    • Эрдэнэ-Уул багийн 1-р хороонд байршилтай
    • 28 ажиллагсадтай
    • 1979 онд ашиглалтанд орсон модон хийцтэй, зориулалтын бус ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул дунд сургуулийн дотуур байранд 1999 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. 2012 онд өөрийн нөөц бололцоо хандив тусламжаар шинээр НУО барьж ашиглалтанд оруулаад байна. Цагдаагийн кобан


    2013 цагдаагийн кобан болон чийрэгжүүлэлтийн танхимтай боллоо.

    Инженерийн дэд бүтэц

    Усан сан

    • Төв усан сан
    • 30м3 хүчин чадалтай
    • ашиглалтын шаардлага хангахаа байж үйл ажиллагаа нь зогссон.